Wednesday, October 18, 2017

"Алтан дорнод"-ын Т.Ганболд хойд эцэгтээ хүчиндүүлсэн охинд бүх талын туслалцаа үзүүлэхээ амлав



Хойд эцэг нь таван настай охиныг хүчиндсэн жигшүүрт хэрэг нийгмийг цочроож, “Хүчирхийлэгчийг цаазал” гэсэн үзэл бодлын давалгаа олон нийтийн сүлжээнд өрнөж байна. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан иргэд Сүхбаатарын талбайд эсэргүүцлийн жагсаал зохион байгуулахаар болоод байгаа бол Ерөнхийлөгч Х.Баттулга цаазын ялыг эргэж сэргээхээр хуульчдын баг гарган судлуулж байна хэмээн өчигдөр мэдэгдсэн юм. Тэгвэл хойд эцэгтээ хүчиндүүлсэн таван настай охинд Алтан дорнод Монгол ХХК-ийн зүгээс гар сунгаж тус хүргэхээр болжээ. Тодруулбал, тус компанийн захирал Т.Ганболд өчигдөр дараах мэдэгдлийг гаргасан байна. МЭДЭГДЭЛ Сүүлийн үед нийгмийг цочроосон хүний хэв маягаас гажууд балмад хэргүүд гарах болсонд туйлын их харамсаж байна! Иргэний үүрэг хүн ёсны наад захын хариуцлагаа өөрийн хэмжээндээ ойлгож таван настай хүчирхийлэлд өртсөн охины гадаад дотоод шинжилгээ эмчилгээ хууль эрх зүйн өмгөөллийн зардлыг бүрэн хариуцахад бэлэн байгаагаа үүгээр мэдэгдэж байна. Монголын гэрэлт ирээдүй болсон бяцхан үрс хүчирхийлэлийн золиос болох ёсгүй!!! Т.Ганболд /Алтан Дорнод Монгол ХХК, Корпорэйт Хотэлс ХХК/ Холбоо барих утас: 99112809, 99080136