Wednesday, October 18, 2017

Хуучин эхнэрээ хүсээд байх юмаа

Би ажлынхаа залуутай дотно болоод хэдхэн болж байна. Ажлынхан бүгд мэддэг болчихсон. Тэр өмнө нь гэр бүлтэй байсан. Дундаасаа 6 настай нэг хүүхэдтэй. Тэр хүүхэн нь өөр хүнтэй явж хүүхэдтэй нь орхиод 2 жил болчихоод, саяхнаас байнга залгаж хайртай гээд гуйгаад эхэлчихсэн. Миний дэргэд тэрнийгээ “битгий залга” гээд л утсаа тасддаг. Би ч тэрнийг нь сонсоогүй мэт байдаг. Анхнаасаа энэ хүнд дурлахгүй гэж өөртөө олон хэлсэн.Дараа нь зугаалгаар яваад бүгдээрээ ууцгаасны дараа тэр надад өмнөх эхнэр бас найз бүсгүйчүүдтэйгээ секс хиймээр байдаг хүсдэг гэж хэллээ. Би ч сонсоогүй дүр үзүүллээ. Би хэтэрхий тайван хүн бололтой. Цагийн аясаар би тэрэнд татагдаад, сүүлдээ хамт амьдаръя гэж надад хэлэх болсон. Үнэндээ би яг яахаа мэдэхгүй байна. Тэр засраад намайг хайрлаж байвал хүүхэдтэй байна уу яануу ийнүү хамаагүй л дээ. Гэхдээ л ЭРГЭЛЗЭЭД байх юм…