тулгарч халдлагад өртөж сэтгэл санааны цочролд орчихоод байна. Би 22 настай уг нь бол тийм ч жижигхэн турьхан амьтан биш, 165, өдрийн халуунд захаас хүнсээ цуглуулаад харьж явлаа байрныхаа харалдаа ойрхон. Гэтэл нэг тас хар царайтай, нүүр ам нь хөхөрсөн юмуу хаашаа юм, уранхай нооронхой хувцастай өндөр бүдүүн биетэй авгай бас тор хог ч юмуу барьсан өөдөөс ирж явснаа гэнэтхэн гар руу минь өшиглөөд, юу гэнээ чи миний нөхрийг яасан янхан минь гэнээ.Тэгээд цаашаа явсан намайг за хүнгүй харанхуйд юмуу харуй бүрий орсон үе байсан бол яах бсан бол? Нүд мүд нь аймаар намайг үзэн ядсан харцаар харж нтэр огт танихгүй гудамжны авгай шдээ! Цаашаагаа явах гэж байхаар нь би араас нь орилоод, хөөш гудамжны балай авгай минь наанаа зогсож бай, би нөхрөө дуудаадахая гэсэн чинь тээр холоос намайг янхан нтр гэж орилоод.
Тэгсэн хамгийн муухай нь тэрүүгээр явсан хэдэн эрэгчин банди нар над руу харж шоолж инээгээд, за ийм юмтай хэрэлдэж байна ямар л олигтой юм байв гэж хоорондоо инээлдээд. Би хаа очиж хаа хамаагүй гудамжны хүн халдаж дайраад байхаар тийм ноорсон царайтай хүн бишээ. Харин ч дэгжин цэвэр хувцасладаг. Өнөөдөр халуунд адидас хослол, пүүзтэй явсан юм. Яах вэ ямар муухай нийгэм бэ, монголчууд яагаад ийм заваан байдаг юм бэ.
Туслах нь битгий хэл юуг нь ч мэдэхгүй байж хүнийг шоу харж байгаа юм шиг тавлаж шоолж байдаг. Иймэрхүү нийгмийн хог шаарнуудаа тусгаарлаач дотор хачин болчихлоо. Хүнд дээрэлхүүлэх хэмжээний хүн биш юмсан. Яагаад ийм гаж галзуу авгай надад ингэж халдаж байгаа юм бол?


