таалагдаж байсан. Аз болоход ажлаар бид 2-т цугтаа байх мөчүүд тохиож сайн ярилцсаны эцэст бид 2 сексийн хамтрагчид болсон хүний нүдэнд анзаарагдах зүйл огт байхгүй. Хэн ч бид 2-г хамтрагчид гэж анзаарахгүй. Энгийн үед бид нэгнээ зүс мэдэхээс өөргүй. Тэр хүний хувьд надтай секс хийх нь чухал өөрөөр бидэнд холбогдох юу ч байхгүй. Сардаа 2, 3 уулздаг юмуу үгүй юу л байдаг. Бүсгүй хүний хувьд өөр харилцааг хүсэмжилдэг гэхдээ түүний секс амттай, таалагддаг.
Харин түүнтэй хүссэн үедээ утсаар ярьж, уулзахыг хүсээд ч нэмэр байхгүй. Ганцхан түүний санаачлагаар л уулздаг. Энэ харилцаа хаа хүртэл хэдий хэр хугацаанд үргэлжлэх магадгүй дууссан эсвэл дөнгөж эхлэж байгааг ч би мэдэхгүй. Энэ нь надад тээртэй санагддаг анх харж байсан шигээ хүчтэй дурлаж догдлохгүй байгаач ийм харилцаа надад таалагдахгүй сүүлдээ үзэн ядах маягтай.
Миний хувьд үнэхээр уулзвал уулзсан шиг л больвол больсон шиг л болимоор байна гэдгээ хэлсэн. Хариуд нь бид чинь гэр бүлтэй болохоор болохгүй юм байна шүү дээ л гэдэг. Энэ харилцааг яасан нь дээр вэ? Надад анхнаасааа сексийн сонирхолтой гэдгээ хэлсээн.


