Monday, October 16, 2017

ХДХВ-тай цус шахчихсан гадил жимсийг 10 настай хүү мэдэлгүй иджээ

NN сувгаар ХДХВ-ын вирустэй цус
шахчихсан гадил (банана) жимсийг мэдэлгүй идсэн 10 настай хүү халдвар авсан гэж мэдээлж байна. Тодруулбал, Оклахома мужийн Татса дахь Walmart-д гадил идсэн 10 настай хөвгүүн эмнэлэгт хүргэгджээ. Хүү гэнэт  халуурч, ядарч, өвдөж эхэлсэн байна. Улмаар хүүгийн цусанд шинжилгээ хийхэд ХДХВ-ийн вирус илэрчээ. Ээж нь энэ явдалд маш их цочирдсон байна. Улмаар хүүхдийнхээ идэж байсан бүх хоол хүнсийг шинжлүүлэхэд гадил жимснээс ХДХВ илэрсэн байна. Мөн тус гадилаас идсэн байх магадлалтай найман настай хүү ХДХВ халдвартай болсон тохиолдол бүртгэгджээ. Одоогийн байдлаар Японд өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, жимсэнд хатуу хорио хяналт тавиад байгаа аж.
Мөн АНУ-ын Валмарт дэлгүүрүүдэд гадил жимсний худалдааг хязгаарлаж байгаа гэнэ. Хэвлэл мэдээллийн байгууллагаас ямар нэгэн вирус агуулсан байх магадлалтай жимс байвал утастаж мэдэгдэхийг уриалжээ. Мөн гэнэт халуурах, булчин, хоолой өвдөх, ядрах зэрэг шинж тэмдгүүд илэрвэл яаралтай эмчид хандахыг зөвлөж байгаа гэнэ. 
Б.Янжиндулам
www.zindaa.mn