Sunday, October 8, 2017

Тамхи, хийжүүлсэн ундааны татварыг 50-100 хувиар нэмэв

Арабын Нэгдсэн Эмират улсад чихрийн шижин өвчин тахал мэт газар авч байгаа аж. Иймээс тус улсын
эрх баригчид иргэдээ хамгаалах зорилгоор хийжүүлсэн ундаа, тамхи зэргийн татварыг нэмэхээр шийдсэн байна

Энэ сарын 01-нээс хэрэгжиж эхэлсэн уг шийдвэрээр хийжүүлсэн ундааны татварыг 50 хувь, эрч хүч сэргээх энергийн ундаа болон тамхины татварыг шууд 100 хувиар нэмжээ.  

Эрх баригчид "Өсвөр үеийнхний дунд хийжүүлсэн ундаанаас үүдэлтэй өвчлөлт газар авч байна. Мөн манай улс тамхины хэрэглээгээрээ олон улсад дээгүүр байр эзэлж буй учир татвар нэмэхээр шийдвэрлэсэн. Бидний шийдвэр ард түмнийхээ эрүүл мэндийг хамгаалах гэсэн оролдлого” хэмээжээ.

Өдгөө тус улсын 20-79 насны нийт иргэдийн 19.3 хувь нь чихрийн шижин өвчинд нэрвэгдээд байгаа аж. Эх сурвалж www.wikimon.mn