Wednesday, October 11, 2017

ХАНДИВ БОЛОН ТУСЛАМЖИЙН МӨНГӨӨР ТАНСАГ АМЬДАРДАГ ЗАЛУУГИЙН ҮНЭН ТӨРХ ИЛЭРЧЭЭ

Өмнөд Солонгос улсын Сөүл хотод өнгөрсөн долоо хоногт 14 настай охины амь насыг хөнөөж, цогцосыг нь ууланд булж хаясан хэрэг үйлдэгдсэн байна.Тэгвэл энэхүү гэмт хэргийг тус улсын
иргэдэд, өвчтэй охиноо ганцаараа асардаг аав хэмээн танигдсан Ким Кёнг Хуа хэмээх залуу үйлдсэн нь илэрчээ Тэрээр төрсөн охиныоо найз охиныг гэртээ урьж нойрсуулах эм өгч унтуулаад, маргааш нь хоолойг нь боож амь наыг нь хөнөөсөн хэргээ хүлээжээ.Сэжигтэн Ким Кёнг Хуа нь Солонгос улсын иргэдэд өвчтэй эхнэр, охин хоёроо сайн асардаг төдийгүй эмчилгээний зардал олохоор гудамжинд пайз барин зогсдог, мөн үндэсний 3 телевизийн хандив тусламж, сайн санааны үйлсэд уриалсан 10 гаруй нэвтрүүлэгт оролцож байсан гэдгээрээ ихээхэн танигдсан юм байна.
Түүний эхнэр өвчний улмаас хоёр жилийн өмнө нас барсан бөгөөд тэрээр охинтойгоо 2-уулахнаа үлдсэн даруй түрээс төлбөр өндөртэй хороолол руу нүүж, гадаад оронд үйлдвэрлэгдсэн хоёр автомашин худалдан авчээ.
Цагдаагийнхны урьдчилсан мэдээллээр сайн аав гэгдэх сэжигтэн Ким Кёнг Хуа нь өнөөг хүртэл иргэд байгууллагуудаас сар бүр дунджаар 5-10 сая вон буюу монгол мөнгөөр 10-20 сая төгрөгийн хандив, тусламж авсаар байсан ба энэ мөнгийг охиныхоо эмчилгээнд бус харин шөнийн зугаа цэнгэл, биеэ үнэлэгч, үнэтэй брэнд хувцас, аялал зугаалга болон үнэтэй ресторанд хооллоход зориулдаг байсан нь илэрсэн байна.
Мөн түүний бие шивээсээр дүүрэн байсан нь анх удаа нийтэд ил болжээ.
Солонгос улсын иргэдийн дийлэнх нь тэдний өгдөг аливаа тусламж, хандивын мөнгө нь эзэндээ очдог гэдэгт бат итгэдэг бөгөөд энэхүү хэрэгтэй холбоотойгоор, тэд хандив, тусламжийн мөнгийг өгөхдөө ихээхэн эргэлзэх хандлагатай болох болжээ.