Нэрт супермодель Ирина Шэйк ELLE сэтгүүлд өгсөн ярилцлагадаа өөрийнхөө хүчтэй зан чанаруудын
талаар илэн далангуй ярьжээ. Тэрбээр эмэгтэй хүний дур булаам, тачаангуй байдал, дотоод гоо сайханд нь оршдог хэмээн өгүүлэв.
“Эмэгтэй хүн эхлээд өөртөө таалагдах ёстой. Хэн нэг эрэгтэйн тухай бодоод хэрэггүй. Зөвхөн өөрийнхөө тухай бод. Дотоод гоо сайхнаа нээн хөгжүүлэх хэрэгтэй. Эхлээд өөрийгөө гоё сайхан болгосон цагт мөрөөдлийн ханхүү тань амархан өөрийнх чинь болно” хэмээн супермодель бүсгүй ярьжээ.
Ирина Шэйк хүүхэд төрүүлсэн даруйдаа биеийн галбиртаа анхаарч эхэлсэн. Маш богино хугацаанд урьдын хэвэндээ орсон билээ. Хэд хэдэн удаа нүцгэнээр зургаа авахуулаад амжжээ.
Эх сурвалж www.wikimon.mn