Thursday, October 19, 2017

С.Жавхлан: Би эхнэрээ ший янгууны үлгэр шиг дарлалаас гаргаж авсан


Монголын зохиолын дуучдын томоохон төлөөлөл, УИХ-ын гишүүн С.Жавхлан. Тэрбээр дууг утгаар нь амьдруулж, хүний зүрхэнд хүртэл дуулдаг. Тиймдээ ч дуулсан дуу болгон нь хит болдог биз. Нэгэн үе “монгол”-оо гэсэн сэтгэлээр улс төрд хүч үзээд бараагүй ч өөрийн үзэл бодлыг хийж буй уран бүтээл, үйл хэргээрээ харуулахыг зорьж буй УИХ-ын гишүүн маань өнөөгийн “жинхэнэ монгол” гэр бүлийн тод жишээ болж яваа. Түүний үзэл баримтлал гэр бүл тэр дундаа эхнэрт нь их нөлөөлсөн байдаг. Үүнийг нь хүмүүс эхнэртээ дарамт үзүүлдэг, эрх чөлөөнд нь халдаж өөрийн үзлээ тулгалаа гэдэг ч эхнэр нь үүнийг эрс үгүйсгэдэг билээ. Харин эрхэм гишүүн маань “Би харин нүүрээ нүүр биш болтол нь буддаг, аав ээж нь танихгүй болтол нүүрээ зурдаг ший янгууны үлгэр шиг амьдардаг тэр дарлалаас эхнэрээ гаргаж авсан” хэмээх үгээрээ эмэгтэйчүүдийн нүүр амны будалтын талаар хатуухан шүүмжилж байсан билээ.