Tuesday, October 10, 2017

ДЭД САЙД Б.ЦОГТГЭРЭЛ УЯАЧДЫН ХОЛБООНД ЦОХИЛТ ӨГЧ У.ХҮРЭЛСҮХЭД ҮНЭНЧ ГЭДГЭЭ ХАРУУЛЛАА

"Шим" группын захирал Л.Цандэлэгийг сошиалын өлөн цөөврүүд тасар татаж орхив. Тэрхүү дайралтыг "Шилэн"
хэмээх Б.Цогтгэрэл толгойлон орсон нь гайхал төрүүлнэ. Болсон үйл явдал гэвэл "Монголын морин спорт, уяачдын холбоо"-ны хэсэг нөхөд (Уяачид) Хятад Улсад хурал зөвлөгөөнд ороод буцаж явсан билээ. Замд дайгдсан нэг хүүхэн уяачдыг дууллаа, ориллоо гэснээс маргаан үүссэн.
Тэр хүүхэн Зам, тээвэр хөгжлийн яамны дэд сайд Б.Цогтгэрэл руу утас цохин ховлосон байгаа юм. Нөгөө хүүхний гомдлоор Зам, тээвэр хөгжлийн яамны нөхдүүд түргэн авч уяачдын холбооны автобусыг цагдаагийн ажилтнууд зогсоон шалгасан байдаг. Энэ хооронд дэд сайд Б.Цогтгэрэл твиттерт "Цандэлэг хүүхэн хүчиндлээ. Хүчиндэхийг завдлаа" гэснээс үүдэн цэргүүд нь "Яасан муухай хүн бэ, паа пүү" болцгоосон аж.
Дэд сайд Б.Цогтгэрэлийн багийнхан пэйсбүүк, твиттерыг бүрэн эзэлж Л.Цандэлэгийг будаа болгожээ. Үүний цаана "Монголын морин спорт, уяачдын холбоо"-нд өгсөн улс төрийн цохилт байв. Дэд сайд Б.Цогтгэрэл М.Энхболдын тэргүүлдэг "Монголын морин спорт, уяачдын холбоо" бут ниргэн үүгээрээ У.Хүрэлсүхийн талд шүү гэдгээ харуулсан юмсанж.
FM-ийн хөтлөгчөөс дэд сайд болох хүртлээ Н.Энхбаяраас М.Энхболд руу, М.Энхболдоос У.Хүрэлсүх рүү налах, амь зуух арга нь сошиал ертөнц. Хэн рүү хэдийд дайрах, хэнд оноо цуглуулахаа Б.Цогтгэрэл андахгүй. АН-ын гишүүн Улаанхүүг хүн алсан хэмээн гүтгэн МАН-даа үнэллэгдэж явсан тэрээр У.Хүрэлсүхээс томоос том оноо авсан байж болох. Холыг зорьж буй улс төрч хов жив сонирхох нь юу бол доо.