Monday, October 16, 2017

Үс засаад зүрхэндээ шор зоолгов (видео)

Москва хотод үсчин Дастан Адехановыг зэрлэгээр хороосон хэргийг цагдаа нар халуун мөрөөр нь орж
илрүүлсэн байна. Нийгмийн сүлжээнд байршуулсан дүрс бичлэгийн ачаар олон нийтийн сонорт хүрч, тэдний тусламжтайгаар илэрсэн энэ балмад хэргийг үсчин залуугийн үйлчлүүлэгч үйлдсэн гэнэ. Мань хүн 200 рублиэр үсээ засуулсан ч сэтгэл гонсгор үлдсэн байна.

Уг хэрэг өнгөрөгч баасан гарагийн оройн 17 цаг 30 минутад үйлдэгдсэн бөгөөд мөн өдрийн үдэш зэргэлдээх дагуул хотоос 26 настай сэжигтнийг саатуулсан байна. Павель гэдэг нэртэй уг залуу өмнө нь хоёр ч удаа ял, шийтгэл сонсож байжээ. Аллага болохоос нэг өдрийн өмнө энэ залуу Адеханов дээр очиж үсээ засуулсан бөгөөд үсээрээ тоглууллаа хэмээн ихэд уурсчээ. 

Маргааш өдөр нь тэрбээр эргэж ирээд үсийг нь дахиж засахыг шаардсан бөгөөд улмаар үсчин эрийг гудамжинд чирж гаргаад биедээ авч явсан шорлогны шороор зүрхэн тус газар нь гурван удаа зоосон байна. Москва хотод Узбекистанаас ирж ажиллаж байсан 24 настай Адеханов шархаа даалгүй газар дээрээ амьсгал хураажээ.