Таван настай охин хүчиндүүлсэн хэрэгт өмгөөлөл хийсэнгүй хэмээн хүний эрхийн хуульч М.Ичинноровыг цахим орчинд шүүмжилж байгаа. Үүнтэй холбоотойгоор М.Ичинноров өөрийнхөө цахим хуудсанд дараах тайлбарыг хийжээ.
Энэ их доромжлол, гүтгэлгийг би яаж тэсч амьдардаг юм бэ гэж заримдаа бодогдмоор.
Сайн сайхны төлөө тэмцсэнийхээ төлөө, хүчгүй нэгэнд хүч өгч байсныхаа төлөө, нийгэмд эерэг дуу хоолой болсоныхоо төлөө адлагдах тэр аймшигт мэдрэмж…… Хардагдах, харлуулагдах, доромжлуулах, гүтгүүлэх……. Үнэндээ бол би бодлогын түвшинд ажиллахаар бүрэн бэлтгэгдсэн, түүнийгээ ч өөрийнхөө хэмжээнд хийх үедээ хийж яваа хүн. даан ч эрх мэдэл дутах юм. Эрх мэдэлтэйнүүд нь хийхгүй. Эрх мэдэлгүй бид нь энд чичлүүлж доромжлуулж суух гэж. Хэрэг бүр дээр, дуулиантай хэрэг бүр дээр би ажиллахгүй. Тэр охиныг хүмүүс аль хэдийн хамгаалалтандаа авсан байхад ингэж доромжлуулмааргүй байна. Сүүлийн үед миний эсрэг зохион байгуулалттай гүтгэлгүүд, ажил мэргэжлийн минь нэр хүндэд халдсан увайгүй хоёр нүүртнүүдийн хийж буй үйлдлүүдийг би мэдэж байгаа. Замаасаа зайлуулах гэсэн заль мэхтэнүүдэд. Одоо би чамд үзүүлээд өгнө. Чи намайг харж байгаарай. Би өөрийгөө хэзээ ч өмгөөлж байгаагүй. Бусдыг л өмгөөлж явсан нэгэн. Харин намайг Бурхан өмгөөлөх болно гэдгийг дуулгая.