Оройн мэнд, уншигч та бүхнээс санаа оноо хүсэж байна. Юу вэ гэхээр
миний найз охин гэх
хүн надтай хамтдаа даруй 3 жилийг ардаа орхижээ. Цаг
хугацаа ч хурдан юм, тэгсэн сүүлийн нэг жилийг харин надаас зайгаа
барьж харицдаг боллоо. Сошиал сүлжээ ашиглан надад хайртай дуртай би
чамаас салахгүй гэдгээ фб таймлайн дээрээ илэрхийлэх боловч бодит
амьдрал дээр уулзахгүй утсаар харилцахаа ч байж бүр фб чатаар хариу ч
өгөхөө байсан. Өгч буй хариу нь дунд хуруу гаргасан айкон надруу их
хэмжээгээр шиддэг болж энэ байдлаараа намайг үнэхээр солиоруулж байна.
Эцэс сүүлд нь эргэлт буцалтгүй блоклуулсан. Гэрт нь очоё гэвч
нүүчихэж. Найзууд нь ч мэдэхгүй. Ээж нь их хөдөлгөөнтэй хүн юм л бол
бизнес гээд алга болчихно утсаа ч авахгүй авлаа гээд ярихаар нэмэргүй
дүлий миний хамаг дотоод хүчийг барчихдаг. Одоо учраач олохоон байлаа.
Цагдаад мэдэгдэж эрэн сурвалжилах уу? Та бүхэнд санаа оноо байвал хэлж
тус дэм болооч…