АНУ БНСУ-тай хамтарсан цэргийн хээрийн сургуулилт явуулж бөмбөгдөгч онгоцнуудаа өнгөрсөн шөнө (2017.10.10-11) Гуам арлаас хөөргөжээ. Байлдааны онгоцнууд Умард Солонгосын хойг дээгүүр нисэхдээ Зүүн болон Шар тэнгис рүү пуужин харвасан байна. Энэ нь Пхеньяны цөмийн хийрхлийг дарах арга хэмжээний нэг болохыг Өмнөд Солонгосын армийн төлөөлөгч мэдэгдсэн байна.
АНУ-ын байлдааны B-1B бөмбөгдөгч, БНСУ-ын F-15K сөнөөгч онгоцнууд агаараас пуужин харвасан цэргийн ажиллагааг дэлхийн улс орнууд анхааралтай ажиглаж байгаа юм.