Thursday, October 12, 2017

Байлдааны зориулалттай гранатууд айлын хашаанаас олджээ

Нийслэлийн Багануур дүүргийн наймдугаар
хорооны иргэний хашаанаас хоёр ширхэг гранат олджээ" гэсэн мэдээлэл Онцгой байдлын албанд өчигдөр иржээ. Дуудлагын дагуу Багануур дүүргийн Цагдаагийн болон Онцгой байдлын хэлтэс, Зэвсэгт хүчний жанжин штабын Тусгай томилолтын 084 дүгээр ангийн албан хаагчид шуурхай ажиллаж, байлдааны хориглолтын зориулалт бүхий гал үүсгэгчгүй F1 загварын хоёр ширхэг гранат байсныг аюулгүй болгосон байна.
С.Баяр
Эх сурвалж: Zindaa.mn