"Яг түүн шиг” шоуны хоёр дахь улирлын оролцогчид Солонгос улсыг зорьж, тоглолт хийх болжээ. Шоуны
оролцогчид шилдэг тоглолтуудаа толилуулах бөгөөд мэргэжлийн нүүр хувиргалтыг хийхгүй гэнэ. "Universe best songs” уралдаанаас тодорсон авьяаслаг дуучдын нэг болох А.Хишигдалай сүүлийн үед нэлээ будлиу болоод байгаа бололтой. Тодруулбал, хэлэмгий доломгойгоороо хэнийг ч дагуулдаггүй дуучин бүсгүй маань Улсын их дэлгүүрийн сүлд модны нээлтийн үеэр багагүй будилаж олны амны бай болсон. Тэрбээр алтан партнёртойгоо хамтран "Хөгжилтэй гэр бүл” олон ангит киноны дуугаа дуулсан бөгөөд энэ үеэр бага зэрэг техникийн саатал гарч, дууг нь таслахад хүрсэн юм. Гэтэл А.Хишигдалай "Уучлаарай, санхүүгийн жаахан асуудал гараад…” хэмээн сандрав. Түүний алтан партнёр дуучин М.Зоригт тэр даруй "Техникийн саатал л даа” гэж залруулна лээ. Харин тэгтэл дуучин бүсгүй "Уучлаарай, гадаа их хүйтэн байна. Миний тархи бүр хөлдчихсөн бололтой” хэмээн цугласан олныг хөгжөөгөөд амжив. Тэгэхээр А.Хишигдалай сайхан дуулдаг шигээ хошин шогийн ч шаггүй авьяастай бололтойдог шүү.
Дөнгөж танигдаж эхэлж байхдаа найзынхаа хувцасыг гуйж өмсөн гангардаг байсан гэгдэх бүсгүй нэг л өдөр гоо сайхандаа засвар хийлгэн, урлагийн эгч нарынхаа адилаар өөртөө итгэлтэй сэхүүн гэгч нь алхах болсон. Өдгөө хүмүүстэй зиндаархан тэнгэрийн гүнж мэт харьцдаг болсон Хишигдалай өөрийнхөө ч хэл амнаас болж бусдын дургүйг нилээдгүй хүргээд авдаг. Хээгүй хээгүй гэхэд хэтэрхий хэнхэгтэй гэмээр санагдах түүний сүүлийн үеийн сүржигнэлээс та бүхэнд хүргэж байна. Өөрийнхөө цахим хаягаар тэрбээр:
Өөрийнхөө чадлаар мөнгө ол
Өрөөлийн гарт амьдарлаа битгий даатга
Өнөөдөр хайртай гэж гүйх нэгэн
Маргааш нүүрээ буруулахыг
Бурхан ч таахын аргагүй
Өөрийнхөө амьдралын эзэн бай
Өөр хэн ч чамайг орлохгүй
Чи бол Цорын ганц
Ааа нээрээ бас хүний юм хүний л юм байдаг юм шүү! Цэцэг цэврүү шиг охид минь. Тэгээл хүний юмаар хүүдэгнээл том том яриад яваад байв! гэжээ. Уг нь бол манай их зохиолч Б.Лхагвасүрэн "Мунхагийн дуугай нь үзэмжтэй” гэж нэгэнтээ хэлсэн байдаг. Дуулдаг болгон нь нийгэм рүүгээ дайрч давшилсан үг шидээд байвал юу болох болж байна. Хичнээн арван ном гаргаад, хэдэн зууныг "үгээрээ” дайлаар морьдсон манай бичгийн хүмүүсээс эхлээд Хишигдалай байтугай урлаг соёлын "акул”-уун хэлэх үг, хийх үйлдлээ бодож хийдэг юм шүү. Ёстой л том, том юм ярьсан хүн нь Хишигдалай өөрөө болж байх шив дээ, жаахан зөв үлгэр дуурайлал үзүүлэхгүй бол удахгүй фэн ч үгүй болох вий дээ залуу уран бүтээлчид минь.Авьяаслаг уран бүтээлчид Солонгосын Сөүл, Чонжү, Бусан, Инчон, Сувон зэрэг хотуудад ирэх сарын 3-7-ны өдрүүдэд ажиллаж, амьдарч буй монголчуудтайгаа уулзах нь ээ.
http://todmedee.info/index.php?newsid=99