Tuesday, October 10, 2017
ЭЭЖИЙГЭЭ АЙЛГАХ ГЭЖ БАЙГААД ЦОНХООР УНАГААЧИХЖЭЭ
Нева мөрний эрэг дээр орших Санкт-Петербург хотын цагдаагийнхан тус хотын оршин суугч, 31 настай Алексей Дмитриевт эрүүгийн хэрэг үүсгэсэн байна. Тэрээр энэ сарын 17-ны орой гэртээ халамцуу ирэхэд нь ээж нь дэлгээтэй цонхныхоо өмнө зогсож байсан аж. Согтуу эр ээжийгээ тоглоомоор айлгах санаатай хөлнөөс нь шүүрч автал барьж чадалгүй цонхоор унагачихсан гэнэ. Хэдийгээр хоёрдугаар давхарт байсан ч настай эмэгтэй нэлээн хүнд гэмтсэн байна. Ингээд эмнэлэгт хүргэгдсэн боловч дараа өдөр нь таалал төгсчээ. Хүү Алексейг “санамсаргүйгээр хүний амь хохироосон” хэрэгт буруутгаж байгаа бөгөөд мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа аж.
Labels:
HAHAHAHA