Saturday, October 7, 2017
Охин хүүхэд төрсөнд уурласан, бохир усны хоолойд хаяжээ
Энэ хэрэг БНХАУ-д гарсан бөгөөд охин хүүхэд гарсанд уурссан эцэг эх хүүхдээ бохир усны хоолойд хаяжээ.
Хятад улс 1979 оноос нэг хүүхдийн систем нэвтрүүлж эхэлсэн гэдэг. Нэгээс илүү хүүхэд гаргахыг оролдсон эхчүүдийг хүчээр үр хөндүүлж, бүр үргүй болгох мэс засалд хүртэл оруулж байсан аж. Ингэж төрөлтөд хяналт тавьснаар Хятадын хүн амын бодлого алдагдаж, хор уршиг нь сүүлийн жилүүдэд илт мэдрэгдэх болжээ. Тухайлбал хүү хүссэн эмэгтэйчүүд жирэмсэн байх үедээ охин гэдгийг нь мэдвэл шууд үр хөндүүлдэг байна.
Харин энэ гэр бүлд охин үр заяасанд уурсан шууд бохир усны хоолойд хийснийг иргэд хууль сахиулах байгууллагад мэдэгдсэн байна. Охинд эмнэлгийн яаралтай тусламж үзүүлсний үр дүнд амийг нь аварч одоо хэвийн бойжиж байгаа ба уг хэргийг үйлдсэн эхнэр нөхрийг цагдаа нар саатуулан баривчилсан байна.
Labels:
Дуйлаан



