Sunday, October 15, 2017

Сургуульд халдлага болж зургаан хүн амиа алджээ




Kени улсын нэгэн сургуульд халдлага болж зургаан хүн амиа алджээ.Хэргийн талаар
тодруулбал, “Нэгэн хүү хоёр хамтрагчаа дагуулан зэвсэгтэй сургууль руу дайрсан. Эхлээд хамгаалагчийг буудан унагаасан байна. Үүний дараа гал зэвсгээрээ буудан зургаан хүний аминд хүрсэн аж.
Тэд мөн хоёр охиныг хүчирхийлсэн бөгөөд 18 сурагчийг шархдуулсан аймшигтай хэрэг үйлдсэн байна. Харин уг хэргийн талаар “ВВС” агентлагийн мэдээлж буйгаар, “Хэрэг үйлдсэн этгээдүүдийг цагдаа нар баривчилсан” гэжээ. Мэдээж аймшигтай хэрэг үйлдсэн тул тэднийг зохих ёсны дагуу хатуу ял шийтгэл хүлээж байгаа юм.
Г.Хүслэн
Эх сурвалж: WWW.ZINDAA.MN