сууна уу. Хэдийгээр гоё ганган хувцаслах сайхан ч, та үүнийг дулаан байдалтай хослуулж болно. Ямар хувцсыг хэрхэн өмсөхөөс шалтгаалж та илүү загварлаг бас даарахгүй байх давуу талтай юм шүү дээ. Мөн хүйтэн өдөр гэрээ хэрхэн дулаан байлгах тухай ч бас энд дурдах болно. Ингээд мэдээллийн дэлгэрэнгүйтэй танилцана уу.
1Зузаан ганц хувцсаас илүү нимгэн давхар хувцас илүү дулаан байдаг
Хүйтний улиралд дан зузаан цамцаас илүүтэй олон давхар нимгэн хувцас нь биед илүү наалдаж, дулааныг сайн ялгаруулдаг байна. Ингэхдээ майк, нимгэн цамц, дахин нэг цамц давхарлах маягаар хувцаслалтандаа тааруулан, юу өмсөхөө шийдээрэй!
Харин доогуураа нимгэвтэр тирко, зузаан ноосон өмд, жинсэн өмд, урт түрийтэй гутал гэх мэт хослуулж болно.
2Салхи нэвтрүүлэхгүй материалтай хувцас сонгох
Салхитай, хүйтэн сэрүүний улирал болон бороотой зуны улиралд ус салхи нэвтрүүлэхгүй материалтай, нимгэн хүрэмнүүд хувцасны дотуур өмсөхөд дулаан хадгалах чадвараараа илүү байдаг. Тиймээс та зузаан хүрэмнийхээ дотуур тус төрлийн цамцыг өмсвөл даарахгүй байх давуу талтай.
3Энгэрээрээ битүү дулаан цамц өмсөх
Товч, эсвэл цахилгаантай зузаан цамцны дотуур зөөлөн, үслэг материалтай нимгэн хоолойтой цамцыг өмсвөл та ямар ч сэрүүхэн өдөр дулаан алдахгүй учир даарахгүй байж чадна. Мөн заавал ноосон гэлтгүй тус цамцны гадуур савхи, эсвэл хамба хилэн хүрэмийг өмсөж болно.
4Дулаанаа алдаж болохгүй
Толгой, гар, хүзүү, шилбэ гээд аль нэг газраараа салхи авах, сийгэхэд түүнийг дагаад таны бие аажим аажмаар дулаанаа гадагш алдаж эхэлнэ. Ингэснээр тун удалгүй даарах болно. Тиймээс хүйтэн өдрүүдэд биеийнхээ бүхий л хэсгийг халхалж, хувцаслаарай. Мөн зузаан гуталны дотуур урт оймс өмсөх нь илүү дулаан байлгадаг. Хэрэв та урт үстэй бол, үсээ задгай тавиарай. Энэ нь таны дулаан байлгахад тустай.
5Байгалийн хүчин зүйлсэд бэлтгэлтэй байх
Цас, бороо гээд л байгалийн хүчин зүйлсээс болж хувцас норох, улмаар биеийг дааруулах зүйлсэд бэлтгэлтэй байх хэрэгтэй. Өдөр бүр цаг агаарын мэдээ үзэж, хувцсаа тохируулах нь боломжгүй бөгөөд гэнэтийн цаг агаарын өөрчлөлтөөс төсөөлөөгүй хүчин зүйлстэй учирч болох тул та аль болох цас, бороо усны хамгаалалттай гадуур хувцас, гутлыг сонгоорой. Ялангуяа гутал чанартай, сайн байвал, та ямар ч үед айх айдасгүй.
6Халуун цай, шөл уух
Хүйтэн үед дулаацах хамгийн шалгарсан аргуудын нэг бол мэдээж халуун шөл ууж, халуун цай уух юм. Дотроосоо дулаацсанаар удалгүй таны бие жигд дулаацан, тайвшрах болно. Тиймээс гадуур явахдаа даарсан үедээ кафе, эсвэл кофе шопоор дайрч, халуун цай уугаад гарч болох юм.
7Өөртөө яг таарсан хувцас өмсөх
Хамгийн гол нь хувцас авахдаа томдсон, эсвэл багадсан бус биедээ яг таарсан хувцсыг сонгож авах нь маш чухал. Том хувцасны завсраар салхи сийгэж дааруулна. Харин бага хувцасны хувьд мөн л ил гарсан хэсгээ жиндүүлж дааруулдаг. Тиймээс биедаа яг таарсна хувцсыг аваарай!
8Болж өгвөл илүү хөдөлгөөнтэй бай!
Та хичнээн дулаахан суусан ч, байгаа орчин тань сэрүүхэн бол хөдөлгөөнгүй удаан сууснаар даарч, жиндэж эхэлдэг. Тиймээс завгүй ажлынхаа хажуугаар бага ч болов хөдөлгөөн хийж байгаарай. Энэ нь таны биеийг давхар чийрэгжүүлэх болно. Мөн биеийн эсэргүүцлийг ч мөн сайжруулах тул, ханиад томуу тусахгүй юм.
9Гэрийнхээ хөшгийг хаа
Хүйтэн улиралд гэрээ дулаахан байлгах нь, таны амралт ая тухыг хангахад маш чухал үүрэгтэй. Хүйтэн гэрт нэг л тав тухтай, сайхан амарч чадахгүй шүү дээ. Иймд та өдөр нарны гэрэл оруулж, харин шөнөдөө бүх хөшгөө хааж унтаж байгаарай. Ингэвэл цонхноос сийгэх салхийг хааж, өрөөг илүү дулаахан байлгах болно.
10Хаалганы зайг битүүлж хаах
Ялангуяа гадна хаалганы завсар зайг битүүлж өгснөөр гадны хүйтэн жавар гэрт орохгүй байх давуу талтай. Тиймээс та гэрийнхээ шалавчийг бага зэрэг босгон, хаалганы завсар зайг битүүлэн өгч болно. Эсвэл алчуур хуйлан тавьсан ч болох юм.
11Дулаан хөнжил бэлд
Унтах ор дэрээ хөнгөн бөгөөд дулаахан байхаар сонгож өгөөрэй. Мөн хөнжлийн уут, даавууг илүү дулаан өнгөөр сонгож өгөх нь танд дулаахан, бас тайван мэдрэмжийг өгөх давуу талтай.
12Халуун шүршүүрт орох
Унтахынхаа өмнө халуун шүршүүр эсвэл ваннд ороод унтах нь хамгийн үр дүнтэй аргуудын нэг юм. Мөн ханиад хүрсэн үедээ халуун шүршүүрт ороод, салхи авахуулахгүй сайтар унтаж амарвал, бие илүү дээрдсэн байдаг.
