Сайн байцгаан уу!!! Би өөрт болсон зүйлээ та бүхэнтэй хуваалцах гэсэн
юм. Би одоо 21-тэй
найз охин минь одоо 20 хүрч байгаа юм. Бид 2 үерхээд 1
жил болох гэж байна бид 2-н дунд маш аймшигтай зүйл болж өнгөрөөд
байна. Бид 2 хоёр ч удаа хүүхдээ авахуулчихсан би тэрэндээ үнэхээр
хайртай бас миний анхны хайр анхны хүүхдээ сар гарантай байхад нь эм ууж
гаргасан. Тэр үед бид 2 2-лаа бэлэн биш байсан бас 2-лаа гэрийхнээсээ
айгаад хэлж чадаагүй.
Манай хүн хүүхдээ гаргахгүй гээд шийдчихсэн байсан би дараа нь
харамсах зүйл гарах юм шиг санагдаж байна чи минь өөрөө мэддээ гэхэд
одоо гаргахад би дэндүү жоохон байна өөрөө цаашаа сурч боловсорч өөрийн
гэсэн байр суурьтай болж байж хүүхэдтэй болцгооё эхлээд 2-лаа сургуулиа
төгсий гэж хэлж байлаа. Би ч бэлэн биш болохоор бид 2 зөвшилцөөд эм авч
зулбуулсан. Тэрэнд минь нэг хэсэгтэй хүндхэн байсан 2-лаа олон ч
эмнэлэгээр явж үзүүл харуулж явсан.
Тэр минь хичээлдээ ч үнэхээр сайн байнга голч өндөр болохоор байнга
сургалтын төлбөрөөсөө хөнгөлүүлдэг энэ жил төгсөөд гадаад руу ээж аав
дээрээ очоод тэндээ ахин сурах гэж байгаа. Би ч 2,3 жилийн дараа ардаас
нь очино гэсэн бодолтой байлаа. Гэтэл энэ явдал өнгөрөөд дөнгөж 4-хөн
сар болж байхад ахиад хүүхэдтэй болчихсон. Өмнө хүүхэдтэй болоод
авахуулсан болохоор, уул нь дотно харьцаанд орохоос эмээж хааяа нэг
орохдоо бэлгэвчтэй хийж бас гадуур тавьдаг байсан. Гэтэл би сая сургууль
амраад хөдөө сар гаран яваад ирэхдээ хамгаалалтгүй ороод дотор нь
тавьсан гэтэл биений юм нь ирэх хугацаанда ирэхгүй удаад байхаар нь
шалгаж үзтэл хоёр зураас гарж ирээд бүүр шоконд орчихсон.
Нз охин минь чамайг үзэн ядаж байна гэж уйлаад надад маш ихээр уурлаж
гомдсон чи арчаатай байсан бол анхнаасаа ийм зүйл болохгүй байсан чи
миний амьдарлаар тоглож байна гэж хэлээд би ч их гутарсан. Гэхдээ 2
дахиа авахуулж чадахгүй гээд 2-лаа гаргая гэж их гуйсан бүүр өөрөө өсгий
өөр дээрээ авая гэж хэлж үзсэн. Би одоо чадахгүй анх авахуулахдаа би
болоогүй байна гэж хэлсэн юу ч болж байсан би өөрийнхөө шийдвэрээ
дагамаар байна дараа нь харамсах зүйл гарсан ч өөрийгөө буруутгана гэж
уурласаар. Би юу ч хийж чадахгүй хүүхэд минь сар ч хүрээгүй байхад ахиад
эмээ хэрэглэчихлээ.
Би гэрийхэнд хэлээд юу ч хамаагүй зүйл хэрэглээд зогсоох хэрэгтэй
байсан гэтэл би үнэхээр арчаагүй зоригтой алхам хийж чадсангүй. Тэрийгээ
ч дэргэдээ тогтоож чадсангүй одоо надтай байж чадахгүй гээд байгаа. Би
харин цаашид нь энэ бүх зовлонг нь арилгаж өгч үргэлж халамж тавиад цаг
нь болсон үед нь хүүхдээ жаргалтайгаар угтан авч тэрнийхээ төлөө амьдарч
баймаар байна. Намайг хүн болгон муулж хараах байх гэхдээ би яа вал
дээр вэ би тэрнийгээ жаргалтай байлгамаар байна…