Thursday, October 12, 2017

Сураггүй алга болсон бүсгүйг солонгост хүчээр биеийг нь үнэлүүлж байжээ..

НСУ-д сурч, амьдарч байгаа Э.Золзаяа гэдэг монгол бүсгүй сураггүй алга болоод
олон хонолоо гэх мэдээлэл энэ сарын эхээр цацагдсан билээ. Тэгвэл тэрээр өнгөрсөн хугацаанд ухаангүй эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан гэнэ.Түүний талаар Солонгосын сайтуудад “Биеэ үнэлэгч” байсан мэтээр бичжээ. Мөн Монголын зарим вэб хуудсуудаар ч уг мэдээллийг хуулан олон нийтэд тарааж эхэллээ. Тухайлбал, “Э.Золзаяа бүсгүй 2008 онд тус улсад дээд сургуулийн оюутан болж очсон жилээсээ биеэ үнэлж байгаад цагдаад баригдан шалгагдсан. Улмаар торгуулаад өнгөрч байсан удаатай. Хичээлдээ явахаа байсан түүнийг дөрөвдүгээр сарын 11-ний өдөр гэрээсээ гараад одоо болтол ирсэнгүй, гар утас нь унтраалттай байна хэмээн долоо хоногийн дараа буюу 17-ны өдөр Инчон хотын дээд сургуулийн гадаад оюутан хариуцсан ажилтан цагдаагийн газар анх мэдүүлж байсан байна. Дуудлагын дагуу шалгаж үзсэнээр монгол оюутан Э.Золзаяа хотын нэгэн шөнийн караокед 21.00 -03.00 цаг хүртэл ажилладаг байсан нь тогтоогджээ. Тэрээр өнгөрсөн дөрөвдүгээр сарын 11-ний орой 21.00 цагийн үед ажилдаа ирж. Ажлынхаа нэгэн солонгос бүсгүйн хамт тус улсын хоёр залууд үйлчилсэн ажээ. Тэд дор бүрдээ 200 мянган вон бэлнээр авч биеэ үнэлэн буудалд хамт хонохоор болсон. Монгол, солонгос хоёр бүсгүй, буудалд орохоосоо өмнө тэдэнтэй хамт дахин бааранд нэлээд сууж наргиж цэнгэсэн байна.