Thursday, October 19, 2017

ЗУРХАЙ: Бүсгүй та охин насаа хэзээ үдсэн бэ?

Энэтхэгийн алдарт секс цагаан толгой буюу Камасутрад аливаа бүсгүй хүн охин насаа
хэддүгээр сард үдсэнээс хамаарч цаашдын амьдралд нь онц нөлөө үзүүлдэг хэмээн бичжээ. Тиймээс эл сонирхолтой зурхайг хүргэж байна.
Луу сар IV/20-V/19-нд анх хүнтэй унтвал бусдын хүндлэлийг хүлээх боловч эр нөхрөөсөө удалгүй хагацана.ÂÂÂ
Могой сар буюу V/20-VI/17. Эдгээр өдрүүдэд анх хүнтэй унтсан охид ихэвчлэн сэтгэл сайтай, явдал мөн ариун, ямагт эзнээрээ асрагдана. Ном хийгээд төгс эдлэлийн төгс чуулгант болно гэж заасан байна.Â
Морь сар буюу VI/18-VII/17-нд онгон хальсаа анх хөндүүлсэн бол агуу их эд баялагтай учирна. Үзэсгэлэнтэй, үлэмж цэцэн мэргэн, эрдэм төгс байж халамжит хүнтэй ханилж үүрд түүгээр асруулах болно.
Хонь сар буюу VII/18-VIII/15-нд анх хүнтэй унтсан бол элдэв өвчинд ээрэгдэх бөгөөд үр хүүхдээсээ хагацах нягууртай. Өр зөөлөн асрангуй авир, ёсыг судлах агаад өглөгийн буяныг үргэлж хичээх болно.
Бич сар VIII/16-IX/14. Энэ үед анх удаа охин бие өгсөн охин ханаж цадашгүй таашаалтай, үр хүүхэд хэдий төрүүлэвч үлэмж удалгүй нялх цагтаа үхнэ. Гэвч улсад аврал айлтгаваас гэм, уршиг нь харьж буцна гэж номлосон байна.Â
Тахиа сар буюу IX/15-X/14-нд анх охин биеэ өгсөн бол онцгой их гаслан зовлон ирнэ. Биенд барагдашгүй өвчин эмгэг тусч зовсны эцэст барагдаж хоосрохын сацуу үхнэ хэмээн номложээ.Нохой сар буюу X/15-XI/12-нд охин биеэ өгсөн бол эр нөхөртөө хүндэтгэлтэй, хөвүүн олныг төрүүлэх бөгөөд зарим нь залуугаараа насаа юүлэх нигууртай. Гэвч эд баялагаараа хэзээ ч үл үгүйрнэ.
Гахай сар буюу XI/13-XII/11-нд онгоноо хөндүүлсэн охидын төрх доройтдог. Гэвч эр нөхөртэйгээ байх үедээ байх үедээ аз жаргалтай байна.
Хулгана сар XII/12-I/10-нд анх охин биеэ хүнд өгсөн бол эр нөхөр нь асралтай хийгээд улмаар ариун номын мөрөөр амьдарна хэмээн номложээ.
Үхэр сар буюу I/11-II/20-нд анх хүнтэй охид орон гэрийн үйлэнд мэргэн, оюун ухаан цэлмэг байж олноо хүндлэгдэж, эр нөхөртөө хүндлэгдэнэ.
Бар сар. II/21-III/20-нд онгоноо хөндүүлсэн охин агуу их цог жавхлангийн эзэн байж үйл бүхнээ цэнгэн баясах агаад үгүйрч хоосорсон амраг саднаа асран тэтгэнэ.
Туулай сар. III/21-IV/19-нд лянхуан үүдийг нээсэн охин өргөн их амар жаргалыг эдэлж, үлэмж их эд баялагийг эрхшээнэ. Хэзээд дээдэс эзнээр асруулж, хөвүүн олныг төрүүлж хэтдээ тэдгээр нь нэр алдартай болно. Энэ сард ертөнцийн бүтээл үүддэг тул энэхүү 12 сарын дундаас эгнэшгүй хэмээн алдаршжээ.

Эрүүл, цагаан шүдтэй болох хүслээ химийн хортой цайруулагчид даатгах хүн цөөнгүй. Тэгвэл гэрийн нөхцөлд паалангаа гэмтээлгүйгээр шүдээ цайруулах зургаан аргыг хүргэж байна.
Мэдээж эдгээр аргыг хэрэглэхийн хажуугаар жилд нэг удаа шүдний эмчид тогтмол үзүүлэх хэрэгтэй.
Цайны модны тос
Шүдээ угаасны дараа таван дусал цэвэр цайны модны тосыг нэг аяга усанд найруулаад өдөр бүр амаа зайлаарай. Та хэдэн долоо хоногийн дараа үр дүнг нь мэдэрнэ. Хэрвээ яаралтай арга хэмжээ авахыг хүсвэл долоо хоногт хоёроос илүүгүй удаа нэг дусал тосыг оотойгоо холиод шүдээ угааж болно.
Гүзээлзгэнэ

Шинэхэн гүзээлзгэнийг халбагаар нухаад, сайн чанарын далайн давстай холино. Энэхүү холимгоороо шүдээ хэдэн минутын турш массажлан зөөлөн угаах хэрэгтэй. Дараа нь амаа зайлна. Шүдний паалангаа хамгаалахын тулд хоёр долоо хоногт нэг удаа л энэ аргыг хэрэгжүүлэхийг зөвлөж байна.
Наргил модны самрын тос /coconut/
Шүдээ угаахаас 15-20 минутын өмнө шүдэндээ тосоо түрхэнэ. Дараа нь шүдний оогоороо угаагаарай. Үүнийг долоо хоногт хоёроос гурван удаа давтаж болно.
Банана жимсний хальс 

Бананы хальсанд шүдний пааланг хамгаалах, өнгийг сэргээх найрлага агуулагдсан байдаг. Хальсаар таваас долоон минут шүдээ үрээд, дараа нь амаа зайлна. Энэ арга нь ямар нэгэн аюулгүй тул хүссэн үедээ хэрэгжүүлээрэй.
Нимбэг
Лемоны шүүс, давсыг гурав, нэгийн харьцаатайгаар холиод, шүдээ угаасны дараа амаа зайлаарай. Энэхүү ам зайлагчийг долоо хоногт хоёроос гурван удаа хэрэглэж болно. Шүдийг цагааруулахаас гадна амны эвгүй үнэрийг арилгах үйлчилгээтэй.
Анхааруулга: Хэрвээ шүдэндээ имплант суулгуулсан бол энэхүү ам зайлагчийг хэрэглэж болохгүй.
Зуун наст
Жинхэнэ Холливууд инээмсэглэлтэй болоход танд зуун настын шүүс эсвэл байгалийн цэвэр гель хэрэгтэй. Үүнээс шүдэндээ түрхээд, сойзоороо хөнгөхөн үрээд, дараа нь усаар маш сайн зайлаарай. Шүдээ угаах бүртээ энэхүү зөвлөгөөг дагаснаар хэдхэн долоо хоногийн дараа та гялалзсан, цагаан шүдтэй болно.