Wednesday, October 11, 2017
ХӨНӨӨСӨН ХҮМҮҮСЭЭРЭЭ САВАН БҮРЖ, БЯЛУУ ХИЙДЭГ БАЙЖЭЭ
Итали улсыг хамгийн их цочролд оруулж хүн бүрийн зүрхэнд айдас хураасан хүн бол хатагтай Леонарда Сианчилли юм. Тэрээр гурван хүний аминд хүрч бүх цогцос нарыг саван болгож заримдаа бялуу хийж хүмүүст амсуулдаг нэгэн байсан аж. Италийн Монтелла хотод төрсөн тэрээр бага байхын хачин хүүхэд байсан гэдэг. Нас биенд хүрсний дараа эмэгтэй хүн бүрийн л адил хүнд дурлаж айлын хань ижил болох хүсэлтэй байсан боловч хадам ээж нь түүнийг огт хүлээн зөвшөөрдөггүй байсан байна. Хожим Сианчилли хэлэхдээ энэ бүх хэрэгт түүний хадам ээж буруутай бөгөөд хүүтэй нь нэг гэр бүл болсны төлөө түүнийг хараасан хэмээн хэлжээ. Хүнтэй суух үедээ насанд хүрээгүй байсан насаа худлаа хэлэн гэрлэлтээ батлуулсан нь илэрч луйварын хэргээр шоронд орж байсан байна. Шоронгоос гарч одоо л нэг сайхан амьдрах цаг эхэлсэн гэж бодож байтал түүний амьдардаг байсан Лауриа хотод хүчтэй газар хөдөлж гэр нь юу ч үгүй сүйрсэн байдаг. Амьдралаа дахин шинээр эхлэх зорилготой тэрээр ээж болохоор шийдсэн хэдий ч амьдралд түүнд дахин хатуу нүүрээ үзүүлсэн юм. 17 удаа дөнгөж төрсөн хүүхдийн дууг сонсох хувьтай байсан хэдий ч ээжээ гэж дуудуулах хувьгүй хүн аж. 3 удаа төрхийн хүндрэлээс болж үрээ алдсан бол түүний 10 хүүхэд нь нэг насны төрсөн өдрөө тэмдэглэж чадалгүй хорвоог орхисон байна. Үлдсэн дөрвөн хүүхдээ дэндүү хамгаалж эхэлсэн нь Леонарда Сианчиллигийн сэтгэл зүйд өөрчлөлт орсон хэмээн сэтгэл судлаачид үздэг юм. Үр хүүхдүүдээ хүмүүс битгий хэл бурханаас хүртэл хамгаалахын тулд тэрээр хар дом сонирхож эхэлсэн аж. Сүүлдээ өөрийгөө зөнч хэмээн хотынхоо хүмүүст итгүүлж алдартай нэгэн болсон байдаг. 1939 онд түүний том хүү дэлхий хоёрдугаар дайнд явах болж хүүхдээ хамгаалахын тулд хүнээр тахилга өргөх ёстой гэдэгт итгэж хөрш айлын эмэгтэйг хор уулган хөнөөж Сианчиллигийн аллага эхэлсэн юм. Эхний хохирогчийн цогцосыг тэрээр есөн хэсэгт хувааж цусыг нь баннанд цуглуулж цусан дээр натрийн гидроксид хийж саван хийсэн байна. Харин хар мах дээр нь гурил, элсэн чихэр, шоколад, сүү болон өндөг хийж хольсоноор бялуу болгон өөрөө идсэн гэнэ. Хоёр дахь хохирогчоо Сианчилли ажилладаг байсан охидуудын сургуулиас олсон байдаг. Өмнөх хохирогчийн адил бүсгүйн ирээдүйг зөгнөж өгье хэмээн худал хэлэн мөн л хордуулж алсан бөгөөд мөн л саван болон бялуу хийсэн аж. Гурав дахь бүсгүй мөн л түүний хэрцгий балмад үйлдлийн хохирогч болсон боловч саван хийх явцад хохирогчийн гарны ясны хэлтэрхий саванд бүрэн уусалгүй үлдсэнээр Сианчилли баригдсан байдаг байна. Шүүх хурал түүнийг гэм буруутай хэмээн үзэж 30 жилийн ял сонсож хохирогчийн гэр бүлд тус бүрт мөнгөн нөхөн олговор олгох шийдвэр гарсан байдаг.
Labels:
Дуйлаан