Wednesday, October 18, 2017

ЯПОН ОХИНД ТОХИОЛДСОН СЭТГЭЛ ХӨДӨЛГӨМ ТҮҮХ

Японы хойд нутгийн Хоккайдо арлын алслагдмал тосгонд хүрдэг галт тэрэгний компанийн нэгэн
гайхалтай шийдвэрээр уг түүх бүтсэн юм. Энэхүү тосгоны Ками-Ширатаки буудалд галт тэрэг ирдэг байсан ч дэндүү алслагдмал, хүн ам цөөтэй учир галт тэргийг явуулахаа болиод байжээ. Гэтэл дунд сургуулийн сурагч охин сургуульдаа явах зайлшгүй шаардлагатай тул галт тэрэгний жолооч, удирдлагатайгаа ярилцан охиныг ахлах сургуулиа төгстөл нь зөвхөн түүнд зориулж шугамандаа явахаар болжээ.
1Хэдийгээр тус чиглэлийн галт тэргийг төдийлөн эрэлттэй бус хэмээн 2013 онд зогсоох шийдвэр гаргасан ч, 2016 оны 3-р сар буюу охиныг ахлах сургуулиа төгстөл нь явуулахаар шийдсэн байна.
1Уг галт тэрэг өдөрт ердөө хоёрхон л хуваарьтайгаар явдаг бөгөөд тэр нь охиныг өглөө сургуульдаа явах цагт нь хүргэж өгөөд, охиныг хичээл нь тарах үед гэрт нь аваачдаг хэмээн Хятадын CCTV мэдээллэсэн байна.
1Энэхүү гайхалтай явдлаас дүгнэн харахад Япон улсын засгийн газар залуу үе, ард иргэдийнхээ мэдлэг боловсролын тал дээр жижиг ч гэлтгүй ямар их анхаарч, хичнээн их хичээл зүтгэл гаргадгийг анзаарч болмоор…

http://news.amjilt.com/?p=6875