“Ксавье” хар салхинаас үүдэлтэй хүчтэй салхины улмаас нисэхийн “Emirates” компанийн зорчигч
тээврийн А380 нисэх онгоц германы Дюссельдорф хотод нислэгийн зурвасаас гарах дөхжээ. Нисэх онгоц хэрхэн газардаж буй видео Интернэтэд тавигджээ.
Дубай-Дюссельдорфын чиглэлд нислэг үйлдсэн нисэх онгоц буух зурваст хэвийн орж ирсэн боловч буух үед хажуугаас нь хүчтэй салхины урсгал оржээ. Газар шүргэх агшинд нисэс онгоц дэгдэж, тахиралдан явж, зурвасын гадна золтой гарчихаагүй аж.
Аз болоход нисэгчид асар том нисэх онгоцыг “тогтоон”,тэнцвэржүүлж чадсан байна.
“Ксавье” хар салхи Европын умард нутгийг дайрч, Герман, Нидерланд Их Британи, Польш, Швед, Дани улсад чамгүй хохирол учруулсан юм.
Германд гэхэд л найман хүн амь үрэгдэж, олон зуун мод булгарч, тээврийн хэрэгсэлд асуудал үүсгэсэнбайна. Байгалийн гамшиг тус орны хойд болон зүүн нутгийг дайрч, салхины хурд цагт 150 километрт хүрчээ.
С.Инда