Нөхөр нь маш олон удаа араар нь тавьсан гэдгийг мэдээд 56 настай британи эмэгтэй экс нөхрөөсөө
хариугаа авч эхэлжээ. Кент гүнлигийн Уитстэйбл хотын оршин суугч Дебора Аддамс зэргэлдээ орших зочид буудлуудын төлбөр тооцооны баримтуудыг олж хараад байдал бишидсэнийг ойлгосон гэнэ. Хожим нь компьютерт нь нууц файл байгааг олж үзжээ. Тэрбээр 11 жил хамт амьдарсан нөхөр Жофри Милкристон нь энэ хугацааны талд нь 200 удаа биеэ үнэлэгчидтэй цэнгэснийг олж мэдсэн байна.
Гэр бүл салах үйл явц тухайн үед ид үргэлжилж байсан бөгөөд эмэгтэй эр нөхрөө жинхэнэ утгаар нь тарчлааж эхэлжээ. Хоёр сарын хугацаанд эмэгтэй эр нөхрөө эвгүй агуулгатай 1500 гаруй мэссежээр булж орхисон гэнэ. Садар эрийг чадах гэсэндээ хамт ажилладаг хүмүүс рүү нь нүцгэн гэрэл зургуудыг нь илгээж байв. Дор нь таагүй зүйл бичдэг байжээ. Эцэс сүүлд нь нөхөр рүүгээ нохойн баас шидэлсэн байна.
Экс нөхөр нь арга буюу шүүхэд хандсан гэнэ. Шүүх Аддамсыг хохирогчид ойртохыг нь хориглож, нийгэмд тустай хөдөлмөр 150 цаг хийлгүүлэн, 850 фунтын торгууль төлүүлэх шийдвэрийг гаргажээ. Шүүхийн шийдвэрийг сонсоод гандан буурахгүй эмэгтэй нөхрийнхөө болдоггүй борыг тасдаж аваад ээмэг болгон зүүх байсан хэмээн мэдэгджээ.
Эх сурвалж www.wikimon.mn
