Thursday, October 12, 2017

Нөгөө ертөнцөөс таныг дуудаж байна

Бард төдөл буюу сонсохын хүчээр чөлөөлөгдмуй” гэсэн номонд хүн болгон зөв үхэж
сурах хэрэгтэй гэсэн байдаг. Гэвч хэн ч хэзээ нас барахаа урьдчилан мэдэж чаддаггүй. Хайртай дотны хэн нэгэн тань бурхны орон руу явахад нөхөж баршгүй гарз хохирол учирч, ахиад ганц удаа ч болов уулзаж хамт байхсан хэмээн үе үе санаж боддог. Гэвч тэдэнтэйгээ зүүдэндээ уулзах нь нэг талаараа сайхан боловч ойр ойрхон зүүдлэх нь муу байдаг аж.
Буддын шашинд нас барсан хүн  49 хоногтоо гэртээ байдаг бөгөөд хэрэв танд талийгаачид ойр ойрхон зүүдлэгдвэл муугийн дохио. Талийгч бурхны оронд очиж чадаагүй бөгөөд  төрлөө олоогүй таныг нөгөө ертөнц дуудаж байгааг харуулдаг байна.
Зүүдний тайлалд өгүүлснээр зүүдэлсэн хүн тань булшиндаа, үхсэн хэвээр үзэгдэж байх нь тийм ч таатай биш, харин амьд сэрүүн аз жаргалтай мөчүүдийг хамтдаа өнгөрүүлж, мөн танд ямар нэг учир нь ойлгогдохгүй зүйлсийн тухай хэлж, сануулж байвал сэрэмжтэй байхыг сануулдаг гэнэ. Харин сэтгэл зүйчдийн үзэж байгаагаар, нас барсан нэгнийг зүүдлэх нь тэднийг хэт дурсаж, шаналсантай холбоотой бөгөөд энэ үед тэдний тархинд мэдээлэл очсоноор зүүдэлдэг аж.
Барууны сэтгэлгээнд, хэрэв нас барсан хүн хуримын ёслол, шинэ хүүхэд төрөх мөчид хамтдаа байгаагаар зүүдлэгдэх нь, хурим аз жаргалгүй, төрсөн хүүхэд нь сул дорой, өвчин ороосон хүүхэд болно хэмээн ихэд цээрлэдэг юм байна.
Г.Ундраа
www.Serelt.mn