Ганц бие аавуудын төлөөлөл гурван хүүхэдтэй Б.Бүрэнбаяртай ярилцсан юм. Түүний эхнэр 12 жилийн өмнө бурхны оронд одоход Б.Бүрэнбаяр 0-5 настай гурван хүүхэдтэй үлдсэн байна.
Хэчнээн хүнд хэцүү амьдралтай ч хүүхдүүдийнхээ сурлагад анхаарч, хоёр идэхгүй хоосон хонохгүй яваа аж. Хүүхдүүд нь тэргүүний сурагч, цэвэр бичигтэн гээд олон өргөмжлөл, шагналтай юм билээ.
Тэднийд ороход гэр нь эмх замбараатай, халуу дүүгнэ. “Айлд ирсэн хүмүүс байна даа. Цай уу” хэмээн яриагаа эхлүүллээ.
-Та өөрийгөө танилцуулахгүй юу?
-Би гурван хүүхэдтэй, одоо 42 настай. Эхнэр маань 2005 онд өнгөрсөн. Түүнээс хойш 12 жил өнгөрч байна. Би өөрөө барилгын мэргэжилтэй хүн. Зун хүмүүс утсаар яриад, надаар засал чимэглэл хийлгэдэг юм. Өвөлдөө Дэнжийн мянгад модны захын хажууд мод нүүрс хагалдаг.

-Сардаа мод нүүрс хагалаад хоол хүнсний болон бусад хэрэгцээгээ хангаж чадаж байна уу?
-Өдөртөө 28-30 орчим мянган төгрөг олдог. Мод хагалбал арай бага. 10-15 мянган төгрөг олдог юм. Нүүрс хагалахад арай илүү байдаг. Том охин маань оюутан. Дээд сургуульд тогоочийн ангид суралцаж байна. Жилийн 380 мянган төгрөгийн төлбөртэй. Харин дунд охин, бага хүү маань зургаа болон наймдугаар ангид суралцдаг.

Сардаа хүүхдийн 20 мянга, халамжаас тэжээгчээ алдсаны 200 мянга, нийтдээ сардаа 260 мянган төгрөг авдаг. Тэгээд өвөл нүүрс түлээ хоол унд автобусанд зарцуулах мөнгө гээд үнэндээ хүрдэггүй л дээ. Гэхдээ болгохыг хичээдэг.
-Оюутны сургалтын төлбөрөө яаж төлж байна вэ?
-Би өнгөрсөн наймдугаар сард засвар хийсэн ч хулхидуулаад 100 мянган төгрөг л олж авсан. Тэгтэл охин маань “Аав болохгүй бол тэжээгчээ алдсаны тэтгэмжээ урьдчилаад зээлчихье” гээд зээл хөөцөлдөхөөр болсон. Хоёр бага нь бас сургуульдаа орох гэж байсан болохоор 600 мянган төгрөгийн зээл авч төлбөрийг нь төлсөн. Харин хоол ундны мөнгөө би өөрөө аргалчихна гурван хүүхдийнхээ хэрэгтэй зүйлсийг аваад хүргэсэн. Өдөртөө ажиллаад оройд ихэвчлэн 22 цаг өнгөрөөж гэртээ харьдаг.

-Та тэгэхээр нярай хүүхэдтэй үлджээ. Гурван хүүхэдтэй үлдэхэд амьдрал ямар байсан бэ?
-Хүү маань хөхөөр биш угжаар өссөн. Хамгийн том нь таван настай байлаа. Би барилгын компанид бригадын дарга хийдэг байсан юм. Гэтэл тухайн үед сэтгэлээр унаад гурван хүүхдээ асрамжинд өгчихье л гэж бодож байсан. /уйлав/
Аав, ээж, эгч маань байсан тулдаа л болоод байсан. Тэгээд гурван сар архи уулаа. Тухайн үед намайг бичиг баримтаа бүгдийг нь алдахад хорооны нийгмийн ажилтан надад тусалсан. Би түүнд их баярлаж явдаг.
Одоо амьдрах гээд л ганцаараа зүтгэж байна. Орой ирэхэд гэхэд хүүхдүүд маань хоол хийчихсэн байж байдаг. Заримдаа бид хоосон хононо. Заримдаа болохгүй бол хүүгээ зах руу явуулж “Яс түүгээд ир миний хүү” гэхэд хоолны яс аваад ирдэг. Тэрийг шулаад махыг нь гаргаад чанаж иддэг. Одоо нүүрс мод хагалаад арай гайгүй. Хааяа би балгачихдаг. Тэгэхээр хүүхдүүд маань уурлана аа.
-Уухаараа янз бүрийн ааш гаргадаг уу?
-Тийм юм бол огт байхгүй. Гэртээ ороод унтаад өгдөг.

-Ээж нь байхгүй болохоор хүүхдүүдэд нь эхийн хайр дутагддаг байх. Та тэр бүхнийг яаж нөхөж байна вэ?
-Би хааяа боддог юм. “Аав, бид ээжтэй болмоор байна” гэж хүүхдүүд маань хэлдэг. Гэхдээ би одоо өдий насалчихаад хүнтэй сууж яах вэ дээ. Амьдралын баталгаа байхгүй, тогтсон ажилгүй хүнтэй хэн суух вэ дээ. Ядаж гурван хүүхдээ хөлийг нь дөрөөнд, гарыг нь ганзаганд хүргэчих юм сан, сургууль соёлыг нь төгсгөөд ажилтай болгочих юм сан гэж л боддог доо.

Олсон мөнгөө би зохицуулж чадахгүй л байх шиг байна. Яагаад өөдлөхгүй байна вэ гэдгээ гайхаад байна. Эсвэл миний толгой ажиллахгүй байгаа байх.
-Энэ танд хорооноос өгсөн гэр байх аа?
-Би эхээс хоёулаа, айлын ганц хүү. Эрх өссөн. Эхнэртэйгээ 1998 онд танилцаад том охин 2000 онд төрсөн. Эхнэрийн маань гэр орон нь шатаад бичиг баримтгүй болсон байсан. Би гэрт нь очиж сар болгон мөнгө төгрөг өгч тусалдаг байлаа. Энэ бол надад хорооноос өгсөн гэр маань байгаа юм. Айлын хашаа түрээсэлж байна. Сардаа түрээсэнд 30 мянган төгрөг төлдөг. Цахилгаанд 30 мянга, өдөрт 3000 төгрөгөөр нүүрс сард 90 мянга орчим болдог.

-Та тогтвортой ажил хайж үзсэн үү. Бичиг баримт, мэргэжлийн үнэмлэх байгаа юу?
-Мэргэжлийн үнэмлэхээ Дарханд гээчихсэн. Дахиад авъя гэхээр 45 хоногийн мэргэжлийн сургалтад сууж байж авах ёстой юм билээ. Би Барилгын хоёрдугаар ТМС төгсөж байсан. Тэр ТМС барилгын коллеж болчихсон. Баталгаажуулаад үнэмлэх авах ёстой юм билээ. Хувь хүмүүс үнэмлэх гаргадаг гэнэ. Гэхдээ хувь хүмүүсээс баталгаагүй тамга даруулах надад ямар хэрэгтэй вэ?

-Та хүүхдүүдээ асрамжинд өгье гэж бодож байсан гэсэн. Тухайн үед нялх хүүхдүүдтэй үлдээд амьдралаа яаж туулснаа ярихгүй юу?
-Яг тэр үед би бараг л архичин болчихсон байсан. Өглөө босоод л архи хайна. Олдохгүй бол гадаа гараад найзуудаасаа хэдэн төгрөг аваад уучихдаг байлаа. Хамт уух олон найзтай байлаа. Гэхдээ би мэргэжилтэй хүн. Хаана ч очоод мэргэжлээрээ ажил хийх чадвартай. Миний аав хуучнаар Барилга трестийн бригадын даргын дор ажилладаг хүн байлаа. Би ч бас тэнд ажиллаж байсны хувьд нүүр бардам барилгын ажлыг хаана ч хийж чадна.

Тэгээд би “Больё. Гурван хүүхдээ асрамжинд өгье” гээд бичиг баримтаа бүгдийг нь бүрдүүлчихсэн байсан юм. Гэтэл ер нь ирээдүйд миний гурван хүүхдээс өөр надад хэн ч, юу ч хэрэггүй юм байна гэдгийг ойлгосон. Би ийм архичин болчихоо вэ гэж бодоод больё гэж шийдсэн. Үхээд өгөхөд миний толгойг хүүхдүүд минь л дэрлүүлнэ. Ингээд нийгмийн ажилтандаа хэлээд нэг туслаач гэхэд миний бичиг баримтуудыг олж өгөөд, бас нэг найз маань туслаад тэжээгчээ алдсаны тэтгэмжээ авдаг болсон.
-Хүүхдүүдээ ер нь яаж өсгөсөн бэ?
-Тэр үед эгч маань их дэм болсон. Хааяа ажилтай болохоороо эгчдээ хүүхдээ аваачиж өгдөг байлаа.

-Одоо хүүхдүүдийнх нь сурлага хэр вэ. Та сурлагад нь хэр анхаарч чаддаг вэ?
-Би эцэг эхийн хуралд байнга очдог. Спорт тэмцээн, олон нийтийн ажилд хүртэл оролцоно.

-Сургуулиаас элдэв мөнгө хураагаад байх нь гайгүй юу?
-Мөнгө хураадаг л юм. Халамж, хүүхдийн мөнгө буухаар өгчихдөг. Оюутан охиндоо бол байнга мөнгө өгдөг. Засварын мөнгө гэхээр нь өгч чадахгүй болохоор засварыг нь хийгээд өгье гэдэг. Чимээгүй байх юм билээ.

Дунд охин маань бүр “гавал” гэж хэлж болно /инээв/. Сурлагадаа их сайн. Охин маань Канадын нэг охинтой сар бүр англи хэлээр захиагаар харьцдаг. /охиныхоо хадгалсан зүйлсийг үзүүлэв/. Байнга юмаа хадгалчихдаг. Тэрэнд нь бид хүрч болохгүй шүү дээ.
Бага хүү маань хоёр чихнийх нь хэнгэрэг нь цоорчихсон. Эмчлүүлэх гэхээр чадахгүй л байна. Бид хоёр дүүргийн эмнэлэгт үзүүлтэл шаруулаад, эм тариа авахад дийлдэхгүй үнэтэй байсан. Багад нь чих нь өвдөөд эмч нөхүүл гэж байсан. Одоо тааруу сонсдог юм.
-Хүүхдүүдийг нь ээжгүй гээд гадуурхах тохиолдол гарах юм уу?
-Сайн мэдэхгүй байна. Дунд охиныг минь дээрэлхэх, зодох тохиолдол гарч байсан. Эмэгтэй хүүхэд болохоороо ч юм уу надад өөрийнхөө тухай ярьдаг. Харин хүү огт тийм юм ярьдаггүй.

-Танд амьдралд хэцүү юм юу байна?
-Амьдралд хэцүү юм байхгүй ээ.
-Амьдралд хэцүү юм байхгүй ээ.
-Тэгвэл сайхан нь юу байна?
-Гурван хүүхэдтэйгээ байх нь л сайхан. Өөр надад юу хэрэгтэй юм? Хүүхдүүд минь байхгүй бол би ганцаараа юу хийж явах байсан юм бол мэдэхгүй.

-Хүүхдүүд минь хайр халамжаар дутах вий гэж та санаа зовдог уу?
-Би хааяа боддог юм. Намайг байхгүй бол энэ гурван хүүхэд маань яах бол, хэндээ очих бол гэж үргэлж бодож, санаа зовж явдаг.

Ярилцсанд баярлалаа.
Бид ийнхүү хөөрөлдсөн юм. Хүний амьдрал эрээнтэй, бараантай. Жаргал зовлон ээлжилсэн хүний амьдралын өдөр хоногууд урссаар л байна. Бидний дунд, бидэнтэй хамт өдөр хоногуудын ард гарах олон олон хүмүүс бий. Амьдралын бас л нэг өнгийг илэрхийлсэн ярилцлага маань энэ хүрээд ийнхүү өндөрлөлөө.