Monday, October 9, 2017

ХӨӨРХӨН БОЛОХЫГ ХҮССЭН ХЯТАД БҮСГҮЙЧҮҮД ХИЛ ДЭЭР СААТУУЛАГДЖЭЭ

Хятадын интернет сүлжээнд сүүлийн хэдэн өдөр од болоод буй зургийг та харж байна. Зурган
дээрхи гурван Хятад эмэгтэй Солонгос улсад болсон ургацын баярын үеэр нүүрэндээ мэс засал хийлгэж дуусаад товлосон өдрөө онгоцондоо сууж нутаг буцах гэсэн боловч тэднийг саатуулсан байна. Уруул хамар гээд нүүрэндээ тэр чигт нь мэс засал хийлгэснээс болж хавдсан нүүрээ боолгосон тэднийг хилээр нэвтрүүлэхээс татгалзжээ. Тэдний ийнхүү суугаа зургийг нэгэн иргэн авж фэйсбүүк хуудсандаа байршуулсан нь интернэт сүлжээнд од болж байгаа гэнэ шүү.



Эх сурвалж http://khoshinshog.com/703