будмал зовхитой харцных нь туяаг хараад л өвөр түрийний үйлдэлд ямархан чадвар шогшоотойг нь бараг гадарладаг нас билээ. Дэлгүүрийн босгон дээр би гунхсан нуруутай гувай цагаан хүүхнийг харуутаа яалтгүй хуучны танил эмэгтэй болохыг анзаарч толгой дохин өнгөрөх хоромдоо олон жилийн өмнө өвөртөө оруулах гэж мэрийж явсан Ичинцэцэг хэмээх халхад ховорхон нэртэй бүсгүй байсныг саналаа. Өөрийн эрхгүй эргэж харвал залуу насны шохоорхлын гүнж болж асан Ичинцэцэгийн гунхсан нуруу үзэгдээд булан тойрч бараа алдрахад надаас эгчмэд атлаа өдгөө тавь дөхөж буй гэхэд урьдын үзэсгэлэнгээ хадгалснаар үл барам улам чиг өнгөлөг толиотой явааг нь бахдан, уулзан учрах хүслийг жигтэй өдөөн хатгажээ.
1Гэтэл хамт явсан Даваажав маань миний хүслийг таасан мэт,
- Чи Ичинцэцэгийг таньдаг юм уу? гэв.
- Харин, мөн үү? Чи яаж мэддэг юм бэ? гэж намайг харамласан ч юм шиг харамссан ч юм шиг, дуугарвал Даваажав,
- Цаадах чинь жинхэнэ амилсан шулам даа! гэж цаанаа нэг хорон шинжтэй хэлэхэд би гайхаж,
- Яахлаараа амилсан шулам болдог юм бэ? гэж бас ч өмөөрөнгүй асуув. Даваажавын гэрийнхэн ажил, сургуульдаа яваад бид хоёроос ондоо хүнгүй тул бид ёстой л авчирсан хоёр шил сархдаа ширээн дээр тавиад айж сандрах зүйлгүй усандаа шумбах загас шиг л залгилж эхэллээ.
- Цаад Ичинцэцэгийг чинь хавьтаж ойртсон эр бүхнээ эрлэг рүү явуулдаг гэх юм билээ. Баатар оператор ажил дээрээ цаадахтай чинь энгэр зөрүүлж байгаад үхчихсэн юм шүү дээ гэхэд,
Баатар гуайг цуг ажилладаг залуу бүсгүйтэй учир ургуулж байгаад өөд болсон гэж сонссон маань гэнэт санагдав.
- Сайхан хүүхэн амилсан шулам байдаг гэж үнэн байх. Чи манай Намжилцэрэн гуайг санаж байна уу? гэхэд би Даваажавын ажлын газрын жижүүр асан ширвээ хар сахалтай, чилгэр нуруутай өвгөнийг саналаа. Туул голын хөвөөнд битүү бургасан дотор байдаг барилгын эрдэм шинжилгээний нэгэн институтэд Даваажавыг ажилладаг байхад бидний хэдэн нөхөд ажил тарсан хойно очиж теннис тоглож, дараа нь Туулын хөвөөн дээр суун шар айраг, нанчид суллаж суудаг байлаа. Энэ институтын жижүүр Намжилцэрэн гуай жар гарч яваа ч залуус бидэнтэй үеийн юм шиг ярилцан дотносдог байсан учир би яаж мартах билээ. Эхнэр нь гээд намхан бор мариатай хөгшин халуун савтай цай, хоол бариад ирдэг байсныг ч сайн санаж байна.
Намжилцэрэн гуай өвгөжөөр хүн боловч эмс хүүхэн, өвөр түрийний явдал ярих дуртай, заримдаа хөгшнөө эзгүйчилж залуувтар авгай нарыг туушиндаж амжуулснаа инээд алдан ярьдаг зугаатай хүн байсан билээ. Ямартаа л зуун грамм татаж хөхөлбөр нүүр нь туяараад ирэх үеэр инээд алдан сайхан ааштай болчихоод,
- Нанчид хүртэхээр нөгөө ажил хиймээр болдог юм шүү. Хааяа ажлаас өглөө бууж гэртээ очоод хүүхэд шуухдын эзгүйд самганаа ганц туушиндчихъя гэхээр хөдөлж ядаад өндийх гэж жил болдог золиг байгаа юм хэмээн хөхөрч суудаг сан.
Энэ бол бараг хориод жилийн урьдах Даваажав бидний залуу насны өвгөн нөхөр байсан хэрэг л дээ. Өөрөөр хэлбэл, Зөвлөлтөд Горбачевын өөрчлөн байгуулалт хүчээ авч Монголд салхины зүг нь хандаж байсан үе билээ.
1988 оны хавар өвгөн Намжилцэрэнг ажил дээрээ халуун хар цай оочлоод ганцаараа сууж байтал сарны гэрэлд цонхных нь цаана нүцгэн хүүхэд үзэгджээ. Хүйтэн харанхуй шөнө ямар шалдан хүүхэд зогсож байдаг билээ гэж өвгөнийг гайхах, жихүүцэх зэрэгцэн бодох үест хаалттай хаалганы цаана,
- Ах аа! гэх дуулджээ.
Яармагийн гүүрний наадах энэ эзгүй газарт орой үдэш хүн байтугай Богд уулын буга ч явдаггүй болохоор Намжилцэрэн жижүүр ганцаараа байгаадаа сандарч,
- Хэн бэ? гэвэл,
- Ах аа, хүүе ах аа, хаалгаа! хэмээн яалтгүй хүүхэд дуугарчээ.
Хаалга тайлвал майк, турсийкнээс өөр хувцасгүй туранхай цагаан охин дагжин чичирч зогсох бөгөөд өвгөнийг,
- Чи юун хүүхэд вэ? За, ор доо! гэх зуурт л муур шиг үсрээд орж иржээ. “Яасан олби оготно шиг хурдан хөдөлгөөнтэй хүүхэд вэ? гэж өвгөн бодоод тайлж тавьсан хөвөнтэй хүрмээ өнөө охинд нөмөргөж буйдан дээр суулгаад сэнжтэй хөх аяганд халуун хар цай хийж өгч,
- Уучих. Чи бүр хөлдөх нь. Яагаад нүцгэрчихээв? Хаанаас ирээ вэ гээд байцан шалгааж гарчээ.
Охин юу ч дуугаралгүй цайгаа уух агаад туранхай жаахан бие нь чичирч, ув улаахан уруул нь өмөлзөнө. “Амьтан хүнд дээрэмдүүлсэн дэг. Амь нь гарах шахтлаа айж дээ. Цагдаа дуудахаас” гэж өвгөнийг бодтол,
- Цагдаа битгий дууд! хэмээн өнөө охин зандрах мэт дуугарахад Намжилцэрэн гуай цочиж, шүүгээнээс гэрийн боорцог, цуйвангаа гаргаж охинд өгөв. Охин өлссөн нохой шиг маш хурдан идэх нь өвгөнд тун хачин санагджээ.
- Чи хаанаас яваа хүүхэд вэ?
- Уулнаас ирлээ.
- Чи Яармагт байдаг хүүхэд үү?
- Яармагийнх биш ээ. Би ягчис.
- Ямар юм аа?
- Ягчис!
Насаараа нярав, нягтлан, комендант хийсэн Намжилцэрэн гуай ягчис гэж юу байдгийг ямар мэдэх биш.
- Хөлдөж үхэх гэж байж чи яасан тоглоомтой золиг вэ. Чамайг чинь одоо яая даа. Түргэн тусламж дууддаг юм уу? гэвэл охин,
- Би хоночихоод үүрээр явна аа гэв. Тэгмэгц охин, өвгөний нөмөргөсөн дулаан хөвөнтэй хүрмийг шалан дээр хаяж, цээжээ халхалсан цагаан майкаа шувт татан тайлж шидвэл амь нь хаанаа байна вэ гэмээр туранхай биетэй мөртлөө жаахан охинд баймгүй сүрхий сайхан том хөх нь сэрийж харагдав.
- Чи чинь яаж балайрах нь вэ? Наад биеэ хурдан халхлаач гэж өвгөнийг тэвдвэл охин цангинатал инээж,
- Ах аа, би хөөрхөн байгаа биз? Өчигдөр нэг ах намайг шөнөжин ноцсон. Та бас тэгээч! гэх нь тэр. Намжилцэрэн гуай ямар нэг хий үзэгдэл харсан мэт алмайраад, хавчиг турсийкээ тайлж, өмнө нь эхээс төрсөн биеэрээ нүцгэн зогсох охин руу бүлтийн зогсов. Охины хөх үнэхээр гоё харагдах ба ов тов хар үс цухуйсан салтаанд нь гижиг хүргэх гэсэн мэт хөөрхөн улаан ичимдэг нь хараа булаах ажээ.
- Та намайг хүсч байгаа биз дээ? Эрчүүд бүхэн л намайг хүсдэг юм. Танд би энэ шөнө хэзээ ч үзээгүй жаргалыг мэдрүүлнэ гэж нүцгэн охиныг хэлэхэд өвгөн
- Чи ямар цадиггүй гичий вэ? гэж өөрийн эрхгүй өчсөн ч ховсдуулсан мэт сэргэр хөх, урин дуудах умдаг руу нь ширтсээр байв. “Энэ туучий чинь надаар туушиндуулах гэж зориуд шалдан гүйж ирсэн байх нь уу” гэж өвгөн бодох зуураа “Энэ шулам чинь онгон биш юм гээч. Хэзээний үзчихсэн золиг байна” гэж бас санажээ.
- Нааш ир! гэж охин хэлээд буйдан дээр хоёр хөлөө алцайн өргөхөд өвгөний өмдөн доторх хөдөлж ум хумыг нийлүүлэх хэмжээгүй дур сэрэл нь асах шиг болов.
- Наашаа ир, намайг эзэмд! Нэг л мэдэхэд Намжилцэрэн гуай охиныг тэвэрч хүв хүйтэн улаан уруулыг нь озон шимж байхдаа “Муу шулмыг үсийг нь сэгсийтэл, алыг нь задартал, амыг нь ангайтал алаад өгье” гэсэн бодолд автжээ. Энэ л үед шалдан охин түүн рүү муур шиг огло үсрэн наалдаад хоёр хөлөөрөө ташаагаар нь ороож, хүйтэн амьсгаагаар хацар чихийг нь хайрч “Намайг эдлээд өгөөч” гэж шивнэжээ. Шалдан охины хоёр хар нүд худгийн ёроол мэт тээр холоос гялтайн ёлтойх нь нэг л таагүй санагдавч ховстуулсан мэт болчихсон өвгөн өмдийг нь цоо хатгах шахан түрэх “хэргийн эзэн”-ээ гаргахаар тэчьяадан яарчээ.
Өврийн жаргал өгөхдөө яарч адгахаа больсон хөгшнийхөө дээр гарахдаа ч өвгөн тэгтлээ догдлохоо байсан билээ. Гэтэл энэ нүцгэн охин яахын аргагүй түүний залуу насны эрч хүч, ид хавыг эргүүлэн авчирсан бололтой.
Өвгөн охиныг буйдан дээр дарж хэвтээд ухаангүй тачаадан хөдөлвөл хуучирч муудсан буйдангийн гинж шажигнан даржигнаж, турь муутай охин хүнд биед даруулан өвдөхдөө ёолон амьсгаадна гэсэн чинь юу байхав, өнөө охины хоёр нүд гүн худгийн усны ёроол шиг гялалзан гялтайхаас бус дуу ч гарсангүй. Харин өвгөний хамаг бие салж хэмхэрч байгаа юм шиг жигтэйхэн өвдөж цуцах агаад өөрийнхөө хөгшин дээр ганц хоёрхон минут оволзоод асгардаг өнөөх халуун уураг нь энэ удаа сад тавин гожигдох бүү хэл “Чамайг үхсэн хойно чинь л сая юүлье” гэж шивнэж байх шиг л санагджээ.
Бүх юм дууссаны дараа өвгөний дороос нүцгэн охин могой мэт гулсаж өндийгөөд босохыг нь үзвэл Намжилцэрэн гуайн өмнө өнөөх охин биш амандаа ганц ч шүдгүй атлаа ямар чиг үрчлээ атираагүй тунгалаг цагаан царайтай авгай зогсож байх нь тэр. Өвгөн ухаан алджээ. Түүнийг арай ядан,
- Чи чинь юу гээч вэ? гэж шивэгнэхэд,
- Айсандаа амь чинь тасрах нь уу. Гэвч чамаас олсон үр чинь надаас есөн сарын дараа унасан хойно л би ирж амийг чинь сольж авахаар ирнээ... гэж өнөөх нүцгэн охины биед шүглэсэн амандаа ганц шүдгүй мөртлөө үрчлээ атираагүй арьстай авгай хэлээд сарны туяа гийх мөстэй цонхыг хага зүсэх мэт шажигнасан чимээ гаргасаар уусан алга болжээ.
Өглөөгүүр Намжилцэрэн гуай хамаг хөлсөндөө норчихсон үлгэн салган биетэй амьтан боссон агаад тэр өдрөөс хойш ажилдаа дахиж ирээгүй аж. Харин хагас жилийн дараа Даваажавыг очиж уулзахад өвгөн нэлээд согтуурхан хэвтэж байсан ба залуу нөхрийн өвөртлөн очсон архийг дуустал уусныхаа дараа өөрт тохиосон энэ хачин явдлыг ярьсан байна.
- Тэр шулам миний сүнсийг аваад явчихсан. Удахгүй би өнгөрөх байх. Эр хүн гурван муу нүхнээс үхдэг гэж үнэн шүү хэмээн согтуурхан ярьсан гэдэг юм. Нээрэн чиг яг тар хачирхалтай явдлаас есөн сарын дараа Намжилцэрэн гуай өөд болжээ.
- Нааяа гуай зохиож ярих хүн биш. Зүүд байсан юм уу гэхээр зүүд биш гэдэг юм. Үнэхээр шүглэсэн шуламтай нөхцсөн байх гэж би санадаг хэмээн Даваажав ярив.
Яагаад ч юм энэ ярианд би үнэмшсэн бөгөөд Ичинцэцэг хэмээх залуу насны шохоорхлын цэцгийг сэтгэл зүрхэнд ургуулж явсан бүсгүйг түүний нэг амилсан шулам байх гэж бодсоноо нуугаад яах вэ. Эх сурвалж www.wikimon.mn