Wednesday, October 11, 2017

ХҮҮХЭН ХОВОРДСОН ХӨДӨӨ НУТГИЙН ЭРЧҮҮД ХҮЧИН ХИЙХ НЬ ИХЭСЛЭЭ

Монгол орон хүүхэнгүй болсон уу, эсвэл эрчүүдгүй болсон уу. Хөдөө нутагт очвол хүүхэнгүй болжээ
гэсэн сэтгэгдэл төрнө. Харин хотод бол өрх толгойлсон хийгээд нөхөргүй, бэлэвсэн хүүхнүүд хаа сайгүй хөглөрч, Монголд эр хүн ховорджээ гэсэн сэтгэгдэл төрүүлэх болно. Хотын захын гэр хороололд олон жил хороон дарга хийсэн Т.Сүрэнжав гэгч эр “Найман мянган хүн амын дунд судалгаа хийхэд 19-45 насны нөхөргүй хүүхнүүд бараг 70 хувийг эзэлж байгаа юм. Харин нөхөртэй гээд байгаа дийлэнх хүүхнүүд нөхрөө хамтран амьдрагч гэж бүртгүүлсэн байдаг. Эндээс харахад Монголд хүн ам зүй хийгээд гэр бүл төлөвлөлтийн бодлого бүрмөсөн дампуурсан нь харагдаж байгаа юм” гэж билээ. Манай дарга нар улс орны хөгжилд хэн нь хэнтэйгээ суух асуудал огтхон ч хамаагүй гэж үзсэн үү эсвэл тэр талаар ямар ч ойлголтгүй байдаг учраас гэр бүл төлөвлөлтийн асуудалыг зөнд нь хаясан уу.
Юутай ч энэ асуудлаас үүдэн өнөөдрийн хөдөө хотын хүйсийн тэнцвэргүй байдал үүссэн болов уу. Өнөөдөр Улаанбаатарын гудамжаар эр нөхөргүйн улмаас уймарсан хүүхнүүд хэдэн түмээрээ “Заяаны хань”-аа хүлээн зарлал нийтлүүлэн гиюүрч явна. Олигтойхон хань ижилтэй болох юмсан гэж тэжсэлгүй мөрөөдөх боловч таваас арван жил хайгаад ч архи уудаг, ажил хийдэггүй, “Аав”-ынхаас гарч ирсэн гэх мэтийн түр зуурын нөхрөөс өөр олигтой хүн олж чадахгүй байгаа билээ. Уг нь энэ хүүхнүүд хөдөө орон нутагт очих юм бол ердөө л ганц хонов уу үгүй юу тав зургаан хар юмны өрсөлдөөны талбар болж, ховор гүйлгээтэй бараа гэдгээ анзаарах билээ. Жишээ нь хөдөө орон нутагт 30 км урттай нэг голд л гэхэд хүнтэй суух насанд хүрсэн гуравхан бүсгүй байхад эхнэр хүүхэдгүй гон бие эр 40-50 орчим байх жишээтэй. Дөч тавин хүний дунд оногдож байгаа гуравхан эмэгтэйг тэнцүү хувааж авах боломж байхгүй шүү дээ.
Иймээс нутаг усандаа хамгийн их хөрөнгө мөнгөтэй, хүч чадалтай эр хүйстэн тэрхүү ховор бараа болсон хүүхнүүдийг өөрийн болгон авч эзэмшдэг болсон юмсанжээ. Бусад хүүхнүүд нь хаачсан бэ гэвэл дээд боловсрол эзэмшихээр хот суурин газрыг зорьж одоод буцаж ирээгүй байдаг аж. Хөдөөний малчдын дунд охин хүүхдээ хот бараадуулж дээд боловсрол эзэмшүүлж гайгүй цалинтай ажил хийлгэе гэсэн бодол хэдэн арван жилийн турш хүчтэй нөлөөлсөн хэвээр байгаагаас энэ. Харин хөвгүүдээ бол тэртээ тэргүй ном сурахгүй, харин ч хот бараадаад архи дарс ууж дэмий сэлгүүцэн хэрэг төвөгт орчихно тиймээс хөдөө хэдэн мал дагаад л явж байг гэж боддог учраас тэр. Уг нь Монголчууд маань эрт дээр үеэс эхлэн ураг удам залгах хүйсийн ялгаанд маш их анхаарал тавьж, бараг л хар нялхаас нь эхлээд эрэгтэй эмэгтэй хүүхдүүдийнх нь хооронд сүй тавьчихдаг байсан сайхан уламжлалтай ард түмэн байлаа. Гэтэл өнөөдөр тэрхүү уламжлал алдагдсанаас хүүхэн булаацалдсан эрчүүд хөдөө нутагт дүүрч малтай явалдах нь холгүй ганихарч явдаг болжээ гэвэл хилсдэхгүй. Мөн хүйсийн тэнцвэргүй байдлийн энэхүү хомсдолоос болоод цус ойртолт газар авч байгаа нь ч нууц биш. Гэтэл хот суурин газар энэ явдал эсрэгээрээ эргэж эр нөхөр олдохоо больсон эм хүйстэнүүд багтаж ядан чихэлдсэнээс нэг дор таваас зургаан хүүхэнтэй явалддаг эрчүүд ч олширсон байна. Мөн Хятад, Солонгос голдуу хүмүүстэй ханилан сууж гэр бүл болох явдал ч жилээс жилд өсөн нэмэгдэх болжээ. Зөвхөн сүүлийн гурван жилд 3000 шахам монгол бүсгүй харийн бэр болоод хилийн дээс давж одсон тухай статистик мэдээ байна. Үүнээс хамгийн их буюу 2000 шахам нь Солонгос иргэдтэй гэрлэсэн бол Хятад иргэдтэй гэрлэсэн 120 шахам монгол хүүхэн байгаа аж. Эндээс үзэхэд бид Монголын төлөө хүзүүг нь мултартал зүтгүүлэх олон мянган харийн хүргэчүүдтэй болж эхлээд байгаа бололтой.
Гэвч гадаад иргэдтэй гэрлэсэн монгол хүүхнүүд гол төлөв хуурагдан мэхлэгдэж, зарц маягаар харийн нутагт одсон гэж холбогдох байгууллагууд нь үздэг юм билээ. Нэг ёсондоо бид харийн эрчүүлд 3000 охид хүүхнээ зарц боол болгоод өгч явуулсан гэсэн үг. Эртний уламжлалт түүхтэйгээ зүйрлэвэл ичгүүртэй явдал энэ зуунд тохиолдож байгаа юм. Монголчууд бүх үеийнхээ түүхэнд харийн нутгаас хацар гоо охидыг хэдэн түмээр нь олзлон ирж байсан болохоос биш ингэж 3000 нь гадны эрчүүлд боол болгон алдаж байсан тохиолдол байхгүй билээ. Хөдөө нутагт хүүхэн хомсдож, хот суурин газар хүүхнүүдийнхээ ачаалалыг дийлэхээ больсон энэхүү явдлыг зөв зүйтэй зохицуулахын тулд хулхи боловсрол олгодог хувийн их дээд сургуулиудыг юуны өмнө хаах нь дээр болов уу. Түүний дараа хүүхнүүдийг хөдөө нутаг руу шилжүүлж, харин хөдөө илүүдсэн эрчүүдийг хот руу зөөвөрлөж хүн амын хүйсийн харьцаагаа тэнцүүлэхгүй бол хэдхэн жилийн дотор Монголын эрчүүд малтай явалдагч болж хувираад харин хүүхнүүд нь хятадын хөдөө тосгодод ядуу хужаагийн тогооны зарц болчихоод хөлөө давслуулчихсан сууж байх гашуун хувь тавилан биднийг тосч байх шиг
эх сурвалж http://lonelypost.com