Tuesday, October 10, 2017

Жүжигчин Г.Ундармаагийн БАС НЭГЭН ЗОВЛОНТ амьдарлын тухай



1992 оноос хойш соёл урлагийн салбарт хүчээ өргөн уран бүтээлээ тасралтгүй туурвиж яваа энэрэнгүй сайн үйлсийн эзэн, жүжигчин бүсгүй Г.Ундармаа хэзээнээсээ өөртөө итгэлтэй, аз жаргалтай нэгэн билээ. Сүүлийн үед өөрөө кино найруулж хамт олны хүчээр түүнийгээ нээж үзэгчдийн хүртээл болгож, олсон орлогоо эмнэлгийн тохижилтод зориулаад буй. Түүний энэ их хөдөлмөрийг эрүүл мэндийн салбар үнэлж "Эрүүл мэндийн тэргүүний ажилтан" тэмдгээр хүртэл шагнасан юм. Хариуцсан ажил, сонгосон мэргэжилдээ амжилт бүтээлээр дүүрэн байдаг түүний ард хайрт хань нь үргэлж дэмжиж байдаг нь нууц биш. Тэрбээр энэ тухайгаа өөрийн албан ёсны цахим хуудаснаа, "Өглөөний мэндээ! Арван хэдэн жилийн өмнө яг энэ өдөр маргааш айлын бэр гэрийн эзэгтэй болно гээд догдолж байжээ. Аав ээжийн эрхийн тэнэг охиныг алган дээрээс нь өөрийн алган дээрээ авч буулгахгүйгээр үргэлж илж эрхлүүлж байдаг хань минь. Тэр үеийн тэр олон тарган, туранхай, гоё биетэй, өндөр, нам, ухаалаг, боловсролтой, гоё өгзөгтэй, нарийхан бэлхүүстэй охид дундаас ганцхан намайгаа сонгосон энэ залууг үргэлж хайрладаг юм. Олон хэцүү даваа таарсан. Өөрөө эхэлж гараад намайгаа татаад л бас үүрч давсан" хэмээн нийтэлжээ. Жүжигчин Г.Ундармаагийн БАС НЭГЭН ЗОВЛОНТ амьдарлын тухай Жүжигчин Г.Ундармаагийн БАС НЭГЭН ЗОВЛОНТ амьдарлын тухай Жүжигчин Г.Ундармаагийн БАС НЭГЭН ЗОВЛОНТ амьдарлын тухай Жүжигчин Г.Ундармаагийн БАС НЭГЭН ЗОВЛОНТ амьдарлын тухай эх сурвалж: breakingnews.mn