бичсэнгүй ээ. Зүгээр л дотроо онгойлгомоор санагдаад бичлээ. Би одоо 29 настай, 26 настайдаа нөхөртэйгөө танилцаад, жил үерхсэний дараа нэг гэрт орсон. Харин энэ онд гэрлэлтээ батлуулсан. Нөхөртөө маш их хайртай. Ганц өдөр ч тусдаа байж чаддаггүй. Харин одоо бүх юм өөрчлөгдөж байна. Асуудал надад байна уу, нөхөрт байна уу яг хэлж мэдэхгүй. Гэхдээ би нөхрөөсөө тусдаа байхыг хүсээд, энэ хүнээс холдоход бие сэтгэлээ дасгаад байх боллоо. Өөрийн мэдэлгүй цаашдын амьдралаа ганцаараа байхаар төсөөлөөд байх юм.Сайн байна уу. Би зөвлөгөө авах гэж эсвэл бусдын юу боддогийг мэдэх гэж захидал бичсэнгүй ээ. Зүгээр л дотроо онгойлгомоор санагдаад бичлээ. Би одоо 29 настай, 26 настайдаа нөхөртэйгөө танилцаад, жил үерхсэний дараа нэг гэрт орсон. Харин энэ онд гэрлэлтээ батлуулсан. Нөхөртөө маш их хайртай. Ганц өдөр ч тусдаа байж чаддаггүй. Харин одоо бүх юм өөрчлөгдөж байна. Асуудал надад байна уу, нөхөрт байна уу яг хэлж мэдэхгүй. Гэхдээ би нөхрөөсөө тусдаа байхыг хүсээд, энэ хүнээс холдоход бие сэтгэлээ дасгаад байх боллоо. Өөрийн мэдэлгүй цаашдын амьдралаа ганцаараа байхаар төсөөлөөд байх юм.өөрсдөөсөө өөр хүн бүрийг дорд үздэг, тийм байтлаа амьдрал нь ядруухан.
Би хүнд гологдохоор амьтан биш ээ. Надад өөртөө итгэх итгэл, идэвх, ажил мэргэжил, орлого гээд нийгмийн амьдралд шаардлагатай бүх юм байна. Харин хань нөхрөөс ирэх халамж л алга даа. Хүүхэд ч байхгүй. Намайг эмч тайван бай, стрессээ дар гэсэн. Харин манай нөхөр өөрийгөө үзүүлэхээс цааргалдаг. Залхуугаасаа болоод л тэр. Энэ хүний мэргэжил угаасаа ийм хэцүү. Тэгэхээр ажлаа бол хийнэ. Харин бусад үед нь насан туршдаа зовлон тоочиж, өвчин ярьж, ядарсан зүдэрснээ гайхаж өнгөрөөх байх.
Би чөлөөлөгдмөөр байна. Зүрх сэтгэл, тархи толгойгоо энэ хүнээс чөлөөлмөөр байна. Энэ гэр бүл миний эрч хүчийг зүгээр л сороод байгааг би мэдэрдэг. Тийм болохоор сэтгэлээ л татаад авчихвал би зүгээр л яваад өгмөөр байна. Би ч гэсэн амиа хичээсэн хүн байх өө…
