Monday, October 16, 2017

Саранд хүслээ шивнэвэл сайхан хайртай учирна яаж шивнэх вэ

Эмэгтэй хүн байх учир утга нь дагина байхад л байгаа болов уу. Та үүнийг зөвшөөрч байна уу? Шадар цэргүүдийн үеэр эмэгтэй хүн зөвхөн хүсэх ёс суртахууны эрхийг эдлэн эрчүүд нь хүслийг нь биелүүлэх ёстой байж. Агуу яруу найрагч Байрон “Бидний хорвоод, шидэт дагинасынх шиг эмэгтэй хүн нь зовиураас нь хагацаахаар эрмэлзэгч эр хүнийх байх ёстой” гэж хэлж байсан гэх. Хайрын бурхан чи минь хаана байна? Яагаад ч юм бэ хайр ч үгүй, хажууд нь түших эр ч алга…


Та заримдаа сарыг хар­даг байх. Тэр таавар бол­сон шөнийн дэнлүү танд романтик мөрөөдлийг сэ­рээж байна уу? Эсвэл уйтга гуниг авчирна уу? Ямар ч байсан бидний ойрын хөрш Сар хэнийг ч зүгээр үлдээхгүй. Хүмүүс Сарны нөлөөг анзаардаггүй ч гэ­­сэн тэр бид бүгдэд Сар асар их нөлөөтэй. Ялангуяа сарны хэмнэл эмэгтэйчүүдэд эр­­чүү­дээс илүүгээр нө­лөөл­дөг гэж зурхайчид хэлж байна. Сар бол эмэгтэйн эрч хүчийг агуулсан гариг юм. Эмэгтэй эхлэлийн бэлгэдэл болсон тэрээр эмэгтэй хүн гоо үзэсгэлэн, хүнийг та­тах увьдас хайрладаг. Эмэг­тэйн зурхайд хүчирхэг сар нь эмэгтэй хүн сайн ээж, халамжит эх болж чадахыг өгүүлнэ. Сар эмэгтэй хүнд ихээхэн тус болж чадна. Яаж? Жишээлбэл, хайр сэтгэлд аз жаргал ирэхгүй нөхцөлд сар танд тусална. Сарны эхний хоногуудад та өөрийн хайраа захиалах хэрэгтэй. Энэ цагаар та өөрийн аз жаргалаа “үнэн сэтгэлээсээ мөрөөдөөд үз” Хажуудаа харах хүнээ нэгд нэггүй төсөөл. Тэр ухаантай, эр зоригтой, үзэсгэлэн төгс байх ёстой биз дээ? Баян байж яагаад болохгүй гэж? Хамгийн гол нь тэр хайраар дүүрэн байх ёстой. Сарны эхний хо­ногуудын захиалга заа­­­вал биелэхёстой. Сэт­гэлд агуулагдсан хэн нэгэн байгаа бол түүнийг мөрөөдлийн байгаа болгож болно. Харин энд заавал ч үгүй түүний зураглалыг бүрэн дүүрэн гаргасан байх ёстой. Энэ төсөөлөл баяр баясгалантай, таа­шаал­­тайгаар хийгдэх ёс­той. Харин хэтэрхий зад­гай мөрөөдөлд автах хэрэггүй гэнэ. Сарны хоёр дахь хоногт орчин тойрноо сайн харж судал. Ойр хавьд чинь таны мөрөөдлийн хүн яваад байгаа юм биш биз дээ. Сар ихрийн ба арслангийн ордод байхад хүмүүс амар та­нилцдаг гэдгийг санаад авахад илүүдэхгүй. Энэ өдрүүдэд олны дунд байхыг хичээвэл таарна. Сарны зургаа дахь хо­ногуудад танд таатай хүн­дээ ухаан бодлоо хан­дуул. Сэтгэл чинь өөрөө цаашид хэрхэн ява­хыг хэлээд өгнө. Хэрэв та санаачлагыг гартаа авах гэж байгаа бол Сарны 21 дэх өдрийг сонгох хэрэгтэй. Хэрэв сарны дөрөв дэх хэмнэлээс өмнө энэ бүгдийг амжаагүй бол аз жаргалаа дахин хайгаад хэрэггүй. Танд дараагийн ээлжийг хүлээх л үлдэнэ. Дахиад л тэргэл сарнаас л эхлэх хэрэгтэй. Дахин янз бүрийн оролдлого хийхийг Сар үл тэвчих бөгөөд гарз дагуулдаг.