Сайн байна уу. Энэ сайтын байнгын
уншигч байна аа. Манай нөхөр Солонгост 10 жил болсон үүнээс 3 жил нь би цуг байсан өнгөрсөн 2 сард нөхөр баригдаад ирсэн тэгээд ирснээс нь хойш утсыг нь би нууцаар үзэж байсан нэг хүүхнийг my шар охин гэж ирээд л байнга фэйсбүүкээр харилцах юм. Альбом руу нь ороод үзсэн тэр хүүхний хөхний даруулгатайгаа бас орон дотор нь нөхрийн гэрт авахуулсан зураг зөндөө байна дараа нь дахиад үзсэн чинь устгасан байсан гэхдээ му file-саа устгаагүй байсан…
Сая нөхөр хөдөө ажлаар явна гээд усанд орж байхад нь утсыг нь үзсэн чинь Солонгосоор санаж байна гээд бичсэн байсан бас л нөгөө my шар хүүхэн охин гээд л. Өө тийн тэр хүүхэн нөхрийн талын холын хамаатан нөхөр хүүхэдтэй. Би нөхөртэйгөө ярилцсан нь дээр биз дээ. Олон жил хол байсан болохоор унтаж хэвтсэн гэж уурлахгүй ээ одоо дахиж Солонгос явж чадахгүйгээс хойш болих хэрэгтэй биздээ. Сэтгэл нь их л хол байгаа юм шиг санагдаад байх юмаа.