Thursday, October 12, 2017

ЖИЖИГ БАЙР АВЧ ӨГЛӨӨ ГЭЖ ЭХИЙГЭЭ ГУДАМЖИНД ЗОДЖЭЭ

Эцэг эх нь өөрсдийн хөдөлмөрлөж олсон мөнгөөрөө үр хүүхдэдээ байр худалдан авч өгөх нь
ихэнхи хүний хувьд маш том бэлэг. Гэхдээ энэ нь хүн бүрт адилгүй байдаг бололтой. БНХАУ-ын зүүн хойд хэсэг дэх Харбин хотын гудамжинд эцэг эхдээ гар хүрч буй дүрс бичлэг интернэтийн хайлтын тэргүүн эгнээнд бичигдэж байна.
Нэр нь үл мэдэх залуу хуримын бэлэг болгон эцэг эх нь бэлэглэсэн байрыг хэт жижиг хэмээн уурлаж гар хүрэн, гудамжинд танхайрчээ. Эцэг эх нь хүүхдийнхээ үйлдэлд ямар нэг хариу үйлдэл үзүүлэлгүй, үйлдлийг нь зогсоохоор оролдсон ч хүч мөхөстсөн аж. Удалгүй хотын цагдаа нар ирснээр түүнийг саатуулан, хориод байгаа гэнэ. Хятадын интернэт хэрэглэгчид уг үйлдлийг жигшин, “Амиа бодсон, эцэг эхийнхээ ачийг мэддэггүй, мунхаг” зэргээр сэтгэгдлээ илэрхийлж, залууд шийтгэл оногдуулахыг хүсч буйгаа илэрхийлжээ.
Эх сурвалж http://naran.mn/1127