Thursday, November 23, 2017

НЭГЭН МОНГОЛ ХАМРЫН ТАМХИ АВЧ ЯВААД БАРИГДААД АСУУХААР НЬ “ХАМАРТАА СОРООД САЙХАН БОЛДОГ “ГЭЖ ХЭЛЭЭД …

Бид ер нь маш хэнэггүй хүмүүс. Намайг Америк явахад нэгэн эцэг эх хүүхэддээ жоохон ачаа
дайсан юм. Гэтэл тэр дотор нь нэг жижиг ууттай элсэн чихэр, арц байснаас болж хил дээр гурван цаг саатаж билээ. Бас манай найз гадаадад байдаг нутаг нэгтнийхээ сунгуулсан гадаад паспортыг нь авч яваад хүний наймаанд холбогдож 10-н жилийн визээ хүчингүй болгож, тэр дороо дараагийн онгоцоор нутаг буцаж байсан шд мөн гай шүү ! Бичиг баримтыг DHL ээр явуулж болно шүү дээ .
Нэгэн Монгол хамрын тамхи авч яваад баригдаад асуухаар нь “хамартаа сороод сайхан болдог “гэж хэлээд хар тамхины төрөл гээд бөөн юм болсон гэсэн. За тэгээд арц, мах, хэвийн боов, айраг ааруул, хорхогны чулуу, эм тан гээд манайхан бужигнуулна дөө . Хорхогны чулуу ч яахав минийх лдээ яагаав “это только камень кушит надо гэдэг” кккк. Аялагчид минь нэг ийм мэдээ үзлээ,
Ийш тийшээ аялж байхдаа анхаарах маш чухал юм бол мэдээж цүнхэндээ танихгүй хүний юмыг хийж явахгүй байх. Гэтэл Английн иргэн Лаура Пламмер өөрийнхөө цүнхэнд эмчийн бичгээр өгдөг Трамадол гэдэг өвчин намдаах эм авч яваад Египетийн хил дээр баривчлагдаад одоо хоригдсон, ялын дээд хэмжээ авах магадлалтай сар хүлээж байгаа гэнэ
Ялын дээд хэмжээ нь цаазлуулах, эсвэл 25 жилийн хоригдох шийтгэл авна гэнэ. Тэр эмийг аваарт ороод нурууны өвчтэй болсон Египет нөхөртөө авч очиж байсан бөгөөд Египет улсад хориотой гэж мэдээгүй гэнэ.
Тэгэхээр элдэв эм авч явахдаа дан монголоор бичсэн эм дэмий байх, олон улсад мэддэг, зөвшөөрөгдсөн жагсаалтад нь байдаг эм авч явж байх хэрэгтэй байх гээд Лхамаа дүү маань орчуулан тавьсан байна сайхан сэтгэлтэй шүү. Ээдээ хүний ачаа авч явахдаа сайн шалгаж байгаарай ачаа дайж байгаа нь ч гэсэн сайн бодоорой !!! За гайгүй гайгүй урд нь явуулж л байсан сүртэй шд, бүхнийг тэгдэг гэсэн ингэдэг гэсэн гэж хоорондоо таамаг төдий ам дамжсан яриагаар шийдэх гэж оролдоно болохгүй л бол болохгүй гэдгийг ойлгох хэрэгтэй.
Анх явж байгаа залуусд битгий юм дайгаарай нүд нь бүлтэлзээд хүний дайвар гээд зогсох нь өрөвдөлтэй юм тэр хиам, боов, гурил чинь тэнд бүгд байна лээ. Миний мэдэхийн л гадаадад олон жил болсон найзууд маань Монголоос юу авч очих уу гэхээр өөрийгөө л аваад ир энд бүх зүйл байгаа л гэх юм байна шд, бид л болохгүй байх шиг мөнгө явуулчихаж байгаарай хэн хэндээ амар тиймээ.