Friday, November 10, 2017

Тэнэгүүд нь биеэ хэт үнэлж, ухаантнууд нь өөртэй эргэлздэг

1. Өөртэй хэт итгэлтэй хүмүүс чадвар муутай байдаг.

Корнеллийн их сургуулийн Девид Даннинг, Жастин Кругер нарын судалгаагаар Даннинг=Кругер үр дүн буюу ур чадвар муутай хүмүүс нь өөртэй хэт итгэлтэй байдаг бол ур чадвар өндөр хүмүүс нь өөрийнхөө чадварт байнга эргэлзэж ,санаа зовж байдаг гэнэ. Үүнээс өмнө Английн философич Бертранд Руссель/ Bertrand Russell/ алдартай ишлэлд
Тэнэгүүд нь биеэ хэт үнэлж, ухаантнууд нь өөртэй эргэлздэг нь дэлхий нийтээрээ тулгарах асуудал болно гэж хэлж байжээ.
Итгэлтэй байна гэдэг бол сайн зүйл гэлээ хааяа өөрийгөө бусдын нүдээр харж , өөрчлөх боломжийг олгож байх хэрэгтэй байдаг.
 2. Бидний тархи нь бодитой биш зүйлийг  өөрт сайнаар зохиож  бичдэг.
Мэдрэлийн шинжлэх ухааны сэтгүүл болох「Journal of Neuroscience」-д гарсан судалгааны дүнгээр
Хүн өөрийнхөө ойг өөрсдөө бүрдүүлж байдаг гэнэ. Бидний уураг тархи бүтцээс илүү, ой тогтоолт нимгэрч, эргэлдэж, андуурсан зүйлийг зөв болгож , бодитоор бий болоогүй зүйлийг оюундаа бүтээж байдаг гэнэ. Мэдээж бүх зүйл нь худлаа биш ч гэлээ анхны хайртай хүнийгээ маш үзэсгэлэнтэй байсан гэж ярих нь ч энэ тархины өвөрмөц чанартай холбоотой байдаг гэнэ.  
3. Гадаад хэл дээр бодох нь Хамгийн зөв оновчтой хариултыг олдог.  
2002 оны эдийн засгийн салбарт нобеллийн шагнал хүртсэн Проспект онол/ ашиг олох, алдагдалд орох нь үнэ цэнийг хэрхэн мэдрэхээс шалтгаалж өөр байдаг. Энэ онолыг үндэслэсэн нэгэн судалгаанд сонголт хийхэд 2 дах хэл /гадаад хэл / нээс ойлгож тусгасан бодол нь хамгийн зөв, оновчтой байдаг.Ярьсаныхаа дараа боддог нь гадаад хэлээр ярих үед бага байдаг. Мэдээж дасаж сураагүй хэлээр ярих, бичих нь сайтар бодох тунгаахгүй бол болдоггүй. Тийм болохоор удаан тунгаасны эцэст зөв хариуг олдог байх.