Saturday, November 11, 2017

...за би хаясан болоё оо хамт ....

Чи хэн бэ ? 
Хэнтий аймагаас гаралтай Шинэ монгол ахлах сургууль 
МУБИСын филосифи сэтгэл зүйн анги оюутан. 

8 сарын эхээр нисэхийн төрийн банкны үүдэнд энэ муужгай бороонд норсон байдалтай Zulaa Zul гэдэг гишүүн пост хийснээр энэ муужгайн түүх эхэлсэн. Рахит тураал нуруу нугасны гэмтэл сүүл хугарсан гэдэг байдалтай олдсон. Аврасан хүн Narangarav Lkhagvasuren гэдэг гишүүн. Сар гаран гэртээ асарч ямар ч байсан муу ч гэсэн явдаг. Хоол ундаа сайн идэж уудаг болгоод Азтай савараас ...... гэдэг зураг дээрхи охинтой сайн ярилцаж ойлголцсоны үндсэн дээр түүнд үрчилүүлсэн байгаа юм. Хөгжлийн бэрхшээлтэйг ч хэлсэн өөрөө ч хүлээн зөвшөөрсөн. Найзтайгаа 2 уулаа амьдардаг ямар ч асуудалгүй гэсэн байгаа юм. За ингээд хэсэг хугацааны дараа хүйтэний үеэ эхэлсэн нэг өдөр Narangarav Lkhagvasuren над руу утасдаж нөгөө мууг чинь оронд шээлээ гээд 4 давхараас найз нь шидчихсэн гэнэ гэж ярилаа.
Энэ хэсгээс тэрний алхам тутамдаа худал ярьж олон хүний сэтгэл санаагаар тоглосон үйлдэлүүд эхэлсэн бөлгөө.
Эээ тэнгэр минь яаж амьдраад байгаа эмэгтэй вээ гээд л муураа аваач гэсэн бие нь муудаад эмнэлэгт унтуулчихлаа гээд байна. Ямар эмнэлэгт гэсэн эхлээд сансарт байдаг Жонон мал эмнэлэгт гэж гэнэ ээ. Жонон сансарт байдаггүй шдээ гэсэн тэгвэл мэдэхгүй нэг байрны подваль руу ороод 2 махлаг эмэгтэй эмчтэй байсан тэнд унтуулсан гэж гэнэ. За ингээд би AnimalsHealthy эмнэлэг Сонор эмнэлэг 2 луу залгаж ойрын үед өндөрөөс унасан гэсэн алаг муужгай унтуулсан уу яасан уу гээд баахан юм байцааж асуулаа. AnimalsHealthy эмнэлэг манайх унтуулга хийдэггүй ээ. Тэгээд ч манайд эмэгтэй ажилтан байхгүй гэнэ. Сонорын Өлзий эмч аавын маань 49 хоног эгч нь ямар ч унтуулга авахгүй байгаа гэнэ. 2 эмнэлэг рүү бараг л бүх өвчтөны тэмдэглэлийг уншуулж байцаалаа. Тийм муур ирээгүй гэж хэллээ. За эргээд худалч руугаа Narangarav Lkhagvasuren бүх эмнэлэг шалгалаа чи худлаа яриад байна аа эгч муураа авая гэсэн уучилаарай таниас айгаад худлаа ярьсан юм муур зүгээр байгаа гээд бичлэг зураг явууллаа. Өгөхгүй гэнэ за яах уу гээд итгээд түүнд үлдээлээ. Гэтэл өчигдөр тэдний гэрээс 1км зайнд хаясаныг манай гишүүн оллоо. Narangarav Lkhagvasuren түүн рүү холбогдох гэж фб хуудас, утас луу нь залгасан бүгдийг блоклосон байж байв. Нэг админаа түүнтэй холбуулж байдалыг хэллээ. Тэгсэн нөгөөх л худлаагаа ярьж байна шүү. Хамаатаны хүнд түр өгсөн байсан ямар сонин юм гээд баахан үлгэр ярьж байснаа за би хаясан болоё оо хамт амьдардаг охин дургүй байгаад хэцүү байсан юм гээд дууслаа. Гол нь настай эмэгтэй 2 хонгийн өмнө хаясан гэж байгаа. Өөрөө хаяж чадахгүй эх эгч нараараа хаяулаа биз дээ. Болохгүй бол буцаагаад өгөөрөй гэж түүнээс бараг мөргөж гуйсан байх. Амьтантай ингэж харьцаж байгаа хүн, хүний сэтгэл зүй эмчиллэх үү !!!
Ийм нүгэлтэнгүүдэд амьтан битгий өгөөрэй гэж анхааруулж байна. 2 хүний хүсэлтээр фб хаяг утасны дугаар гэрийн хаяг оруулсангүй. Би бол бүгдийг ил тавьмаар байлаа.
Бас бидэнд үнэ зөв мэдээлэл өгсөн 2 эмнэлэгийн хамт олондоо их баярлалаа.