Friday, November 10, 2017

ШУУРХАЙ: Найман давхраас дөрвөн хүн унаж, хоёр нь нас барлаа



Нийслэлийн Баянзүрх дүүргийн тавдугаар хороо, Монгол кино үйлдвэрийн хойно байрлах 204 дүгээр байрны гадна фасадны ажил хийж байсан дөрвөн хүн найман давхраас унасан хэрэг гарчээ. Тэдний хоёр нь газар дээрээ нас барж, яаралтай түргэн тусламжийн 103-ын машинаар нөгөө хоёр иргэнийг ГССҮТ-д хүргэсэн байна. Энэ талаарх дуудлага нийслэлийн Онцгой байдлын газарт 15.01 цагт ирж, дуудлагын дагуу аврах баг ойр орчмыг аюулгүй болгох ажлыг хийсэн байна. Яг одоо цагдаагийн хамгаалалт гарч, хэмжилт шалгалтууд хийгдэж буй юм байна. Бид энэ талаар эргэн мэдээлэх болно. http://time.mn/n/lML