Аав нь пластик мэс засалчаар ажиллах зуураа охидоороо ботокс-силиконон хүүхэлдэй хийж байна.
“Өөрийн гараар хийсэн юм л дээд зэргийн бэлэг болно” гэж үздэг аав охидынхоо хөхийг нь томруулах, хамрыг нь засч, үрчлээг нь арилгах зэрэг мэс ажилбаруудаар дүр төрхийг өөрчилж тэдэндээ бэлэг барьдаг байна.
Калифорни муж улсын Ориндж тойрогт амьдардаг энэ гэр бүлийнхэн бүхий л муухан зүйлийг арилгадаг, түүгээр ч барахгүй бие эрхтэнд нь байдаг согогийг ч нягт нямбай засч янзалдгаараа гандан бууршгүй аж.
Өрхийн тэргүүн хамгийн эхлээд өөрийн охин Шармын биенд хүйс нь урагшаа товойн гарсныг ажиглажээ. Энэ “доголдол”-ыг илрүүлснийхээ дараагаар дөнгөж есөн нас хүрээд байгааг нь ч эс хайхран эцэг нь охиноо мэс заслынхаа хутган дор хэвтүүлэх нь тэр.
Халамжит Майклын гэр бүлийн дараагийн гишүүн нь түүний охин Бриттани болсон ба тэрээр 18 насандаа хэмжээгий нь нилээд томруулсан силикон хөхтэй болсон байна. Гурван жилийн дараа энэ бүсгүй эцэг эхээсээ удаан хүлээсэн нэгэн бэлэг авсан нь цохныхоо гажуудлыг арилгах зорилгоор хамраа засуулсан явдал юм.
“Миний хөх хангалттай том биш байсан бөгөөд биеэ аятайхнаар мэдрэхийг би хүсдэг байлаа хэмээн 25 настай Британи нүүрэмгий гэгч нь яриад: -15 настайдаа би өөр хөх хэрэгтэй байна гэдгээ эцэг эхдээ анх хэлж байсан юм. 18 насаа хүлээх ёстойгоо мэддэг байсан ч байнга энэ сэдвийг үргэлжлүүлэн хөнддөг байлаа. Дунд сургууль төгсөхөд минь дараагийн долоо хоногт нөгөө мэс заслыг чинь хийнэ гэдгээ хэлж аав минь намайг гайхшруулж байлаа. Миний догдолсныг яана. Пластик бол миний хэзээ нэгэн цагт хийж байснаас хавьгүй илүү гэдгийг одоо би ойлгож байна.”
“Миний хөх хангалттай том биш байсан бөгөөд биеэ аятайхнаар мэдрэхийг би хүсдэг байлаа хэмээн 25 настай Британи нүүрэмгий гэгч нь яриад: -15 настайдаа би өөр хөх хэрэгтэй байна гэдгээ эцэг эхдээ анх хэлж байсан юм. 18 насаа хүлээх ёстойгоо мэддэг байсан ч байнга энэ сэдвийг үргэлжлүүлэн хөнддөг байлаа. Дунд сургууль төгсөхөд минь дараагийн долоо хоногт нөгөө мэс заслыг чинь хийнэ гэдгээ хэлж аав минь намайг гайхшруулж байлаа. Миний догдолсныг яана. Пластик бол миний хэзээ нэгэн цагт хийж байснаас хавьгүй илүү гэдгийг одоо би ойлгож байна.”
Энэ жил хөхөө томруулсан 25 настай Шарм эгчийнхээ сэтгэл догдлон өгүүлэхийг сонсоод ярианд татагдан орсон юм: “ Аав минь шилдэг мэргэжилтэн болохоор мэс заслын үед би найдвартай гарт байдаг юм гэж тэр эмэгтэй хэлээд: -Би Ориндж –д өссөн л дөө. Энд пластик мэс засал өдөр тутмын амьдралын ердийн л нэг хэсэг нь байдаг болохоор хөхнийхээ хэмжээг санасан зоргоороо болгож болдог юм. Миний найзууд намайг харчихаад ямар “супер” байнаа л гэдгийн”
Ганц үүгээр охидын биед хийдэг пластик мэс засал дуусахгүй ээ: тэд эцэг Майклынхаа эмнэлгээр байнга эргэлдэж, аав нь тэдэнд ботокс/үрчлээ арилгагч/ шахаж, бас арьсыг нь цэвэрлэх/пилинг/ ажилбарыг хийж өгдөг байна.
“Аав сард нэг удаа бидэнд ботокс шахаж өгдөг. Энэ нь биднийг үрчлээнээс хамгаалдаг болохоор маш чухал гэж би боддог. Хөлс ялгаралтыг зогсоохын тулд миний суганы хавьцаа ч бас ботокс хийж өгдөг” гэж Шарм ярьж байна.
Пластик мэс засал хийлгэн байнга өөрчлөгддөг охид нь ээжид нь тэгтлээ таалагддаггүй байсан ч, нөхрийнх нь гайхамшигтай ажлын үр дүн түүнийг бодлоо өөрчилөхөд хүргэснийг ээж нь хүлээн зөвшөөрсөн ажээ.
“Охид минь гоо үзэсгэлэнгийн хүрээлэлд өсч өндийсөн юм. Манай унаа тэрэг, гэр орон цаг ямагт хэлэхийн аргагүй сайхан байдаг, найзууд ч гоё ганган харагддаг. Охид маань ийм орчны нөлөөнд байж, үүнийхээ ачаар насан туршдаа гоо үзэсгэлэн дүүрэн байхын чухлыг ойгодог байх даа хэмээн өрхийн тэргүүн өгүүлээд: – Охиддоо туслах нь надад маш сайхан байдаг, би үүнийгээ дахин дахин сэтгэл ханамжтай хийх болно” гэжээ.
Орч. Я.ЖАНЧИВ
MGLNEWS.MN