Энэ хүмүүс ямар аймаар юмбэ? Нөхөртөөгөө танилцаад гурван жил болсны дараагаар нэг гэрт орж
хүүхэдтэй боллоо, Түүнээс өмнө би дураараа хүссэн зүйлээ хэнээс ч гуйхгүй өөрөө худалдаад авчихдаг байсан одоо харин доромжлуулж гүйцлээ хүүгээ гаргаад гэртээ суух болсон 3 сар там мэт байна. Нөхөр маань ажлын газрынхаа хүүхэнтэй илт явалдаж хүүг нь төрүүлээд өгсөн намайг зарц аятай л үзэх юм. Би тэсэхгүй аргаа барахдаа хүүгээ аваад хотын захад байдаг ээж аавынх руугаа очлоо.Тэгсэн эзгүй байх хойгуур маань нөгөө хүүхэнтэйгээ орон гэртээ хүртэл заваарсан байх юм. Тэр хүүхэн нь ч гэж таарсан юм миний ариун цэврийн хэрэглэлээс аваад хэргэлчихсэн дээр нь ганц үнэтэй өнгөтэй юм гэж өөрөөсөө ч харамлах болсон үнэртэй усыг минь аваад явчихсан байсан үүнээс болоод бас л бөөн хэрүүл боллоо. Хүн нээрээ санаанд багтамгүй юмаа яачихсан дотортой бүсгүй хүн гэхээрээ ийм байдаг юм бол ? Би одоо энэ муу новшоос салмаар байна. Яаж салах вэ би хүүгээ ганцаараа өсгөж чадах болов уу? Ер нь хүүхэд өсгөх хэцүү юмаа. Би үнэхээр ядарч байна.
http://news.amjilt.com/?p=9040