Маригийн фэйсбүүк рүү санамсаргүй ортол хэн нэгэн насанд хүрсэн эр охинтой нь чаталдаг болохыг илрүүлсэн байна. Ингээд охиныхоо нэрийн өмнөөс түүнтэй бичилцээд эхэлтэл уг этгээд гаж донтон болох нь мэдэгдсэн гэнэ. Карберри тэр этгээдийн нэрийг олж мэдсэний дараа цагдаад мэдэгдсэн тухай Metro мэдээлжээ. Охин нь тэрхүү эртэй харилцдаг тухайгаа хэнд ч хэлээгүй байсан нь сэтгэлийг нь ихээхэн түгшүүлсэн талаар Карберри өгүүлсэн аж. Өглөө охиныхоо фэйсбүүк рүү санамсаргүй ортол үл мэдэх нэгэн эрээс дөрвөн мэссиж ирсэн байхыг хараад нүдэндээ итгэхгүй, бараг зүүдэлж байна уу гэж бодсон. Тэгээд ойрд айгаагүйгээр сэтгэл түгшсэн” хэмээн бүсгүй ярьсан байна.
Ингээд бүсгүй охиныхоо нэрийн өмнөөс уг эртэй бичилцэж эхэлсэн бөгөөд нөгөөх нь унтлагын өрөөний хаалгаа хаагаад түгжихийг хүсэхэд нь тэсгэл алдарч охины ээж гэдгээ хэлсэн аж. Нөгөө эр ч бичихээ больчихсон гэнэ. Карберри уг эрийг илрүүлэх зорилгоор түүнтэй бичилцсэн чатаа нийтэлсэн бөгөөд уг этгээд Английн хойд зүгт амьдардаг хүүхдүүдтэй гурван өөр акаунтаас бичдэг байсан нь мэдэгдсэн байна. Азаар, бүсгүй уг гаж донтон этгээдийн жинхэнэ нэрийг олж тогтоож чадсан бөгөөд цагдаад мэдэгдэн, одоо мөрдлөг шалгалт явагдаж байгаа аж.
Д.Мөрөн Эх сурвалж: ZONE.MN