Wednesday, December 27, 2017

СЭРЭМЖИЛҮҮЛЭГ: ЭРЭЭН ХОТОД АЙМШИГТ ХЭРЭГ ГАРЧЭЭ

эрээн хотын консулын газраас сэрэмжлүүлэг гаргажээ. Тодруулбал, Эрээн хотын Хууль хяналтын
байгууллагаас 2017 оны эхнээс "Биеэ үнэлсэн ЭМЭГТЭЙ, биеэ үнэлэгчийг худалдаж авсан ЭРЭГТЭЙ”-г БНХАУ-ын Захиргааны хариуцлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.6-д заасны дагуу "5 ӨДӨР БАРИВЧЛАХ, 500 ЮАНИЙ ТОРГУУЛЬ" ногдуулах, хилээр нэвтрэх эрх (Хар дарах)-ийг нь 5 ЖИЛ хүртэл хязгаарлах шийтгэл ногдуулж байгаа" юм байна. Иймээс иргэд та бүхэн анхааралдаа авч, энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлнэ үү.
С.Баяр
Эх сурвалж: Zindaa.mn