Tuesday, December 26, 2017

Монголчууд эх нутагтаа Хятадуудад дээрэлхүүллээ гээд тунирхаж байгааг би ер ойлгохгүй байна.

Би Монголчууд аа доромжилж доош нь хийх гэсэнгүй ээ. Одоогоос 7 жилийн өмнө жоншны
уурхайд ажилдаг байсан өвгөн Хятадын ярьсан нэг зүйлийг та бүхэнд хүргэхийг хүссэн юм аа.
               Хэн ч эх орныхоо төлөө л зүтгэнэ Хятад хүн ч адил Хятад орныхоо төлөө амь хайргүй зүтгэдэг. Миний хувьд Монголд 4-5 жил болж байна би 2 охинтой. Залуу хүү энэ барилга дээр ажиллаад хэр цалин авч байна.
              -Би өдрийн 12 мянгаар ажилдаг
Ийм бага үнэлгээтэй тэгээд цаг наргүй ажилдаг хэрэг үү? Бид нар орой 6 цаг гээд цаг бол цаг ажиллахгүй ээ. Та нар биднийг их үзэн ядах юм аа. Нэг бодлын бидэнд туниад эрхлээд байгаа ч юм шиг. Нэг зүйлийг анзаарсан уу? Хэдэн өдрийн өмнө Монгол эмэгтэй барилга дээрээс унаад маш их гэмтсэн. Бид ямар тэр эмэгтэй түлхсэн биш биднийг та нар маш их хараасан. Энэ барилгийн эзэн Хятадууд бид биш шүү дээ. Цаад эзэн нь Монгол гэдгийг чи ч мэдэх байх.
Тийм ээ сарын өмнө Хятад хүн гараа гэмтээсэн бөөн юм болсон үнэн. Та нар биднийг хараахаас өөр юу хийсэн юм бэ? Тэр эмэгтэйд тусалсан уу? Хятад ажилчин гэмтэхэд яагаад бөөн юм болоод Монгол эмэгтэй барилгаас унахад яагаад тоохгүй байгаа юм бэ? гэж чи хэлэх байх. Би та нараас өөрсөдөө та нар ямар муухай амиа бодсон харалсан дотортой хүмүүс вэ? гэж асуумаар байна. Бид нэгнийгээ өмөөрч нэгнийхээ эрүүл мэндийг боддог болохоор Монгол эзэн айж байгаа юм. Монгол эмэгтэй гэмтсэний хариуцлагыг та нар өөрсөдөөс хайх хэрэгтэй биднээс биш гэж ууртай нь аргагүй хэлж билээ.
           Тэгсэн барилгын 2 туслах залуухан Хятад Монгол Монгол л гэнэ чи үнэхээр тэгээд Монгол мөн үү өмссөн бүх хувцас нь Хятад Монгол гэх юм чамд байгаа юм уу? Хэтэрхий хар амиа бодсон хүмүүс гэж та нарыг хэлнэ гэдэг байгаа. Би ч цааш юу гэхийг нь сонсохоор шийдсэн болохоор урдаас хэрүүл өдсөнгүй ээ.
           Би юм л бол муу өмхий хужаанууд гэж хараадагаа тэр өдрөөс больсон. Нэг зүйлийг ойлгосон. Одоо нударга зангидаж тулалдах үе дууссан. Хятад хүн Монголын босс шиг хашигчиж бид дарлуулж байсан ч инээх хэрэгтэй. Тэгээд энэ Хятадууд яагаад биднийг дарлаад байна аа гэдгийг сайн ойлгох хэрэгтэй. Хятад хүн Хятад хүн учраас Хятадын төлөө л зүтгэнэ тэдэнд туньж тэднийг хараалаа гээд яах юм. Бид тусгаар тогтнол эрх чөлөөгөө алдаж байгаагаа ойлгож ухаарах хэрэгтэй бид өөрсөддөө дайсан болж нэгнээ хайрладаггүй нэгнээ хүндэлдгүй. Үзэл бодлоо мөнгөөр худалдагаас бол төрийн толгойд луйварчид гарсан болохоор бид эх орныхоо эзэн нь биш Хятадуудын боол болж байна.