Уншигчиддаа дэлхийн хамгийн залуу 10 ээж аавыг танилцуулья...
Таван настай ээж Лиза Медина
Дэлхийн эмнэлгийн түүхэн дэх хамгийн залуу ээж нь таван настайдаа төрсөн перу охин Лиза Медина юм. Энэ явдал 1936 онд Писка хотод болсон. Гэдэс нь томорсон охиноо эцэг эх нь хавдартай хэмээн эмнэлэгт үзүүлжээ. Гэтэл эмч нар долоон сартай жирэмсэн болохыг нь хэлжээ. Эмч нарын дүгнэлтээр жирэмслэлтийг нь зогсоох нь аюултай гэж үзсэн тул төрүүлэхээр шийдсэн. Ингээд 5-р сарын 14-нд Лина нь 2,7 кг хүү төрүүлжээ. Хүүг эх барьж авсан эмчийн нэрээр Херардо гэж нэрлэсэн.
Флорида мужийн охин Шерриг есөн настай байхад нь христийн сүмийх нь 20 настай пастор хүчирхийлсэн. Хэрэг явдал бөөн шуугиан дэгдээсэн ч эцэст нь сүм болон охины эцэг эх тэднийг гэрлүүлэх тохиролцоонд хүрсэн. Ээж нь охиноосоо нөхөрт гарахыг хүсэж буй эсэхийг асуухад “нөхөрт гарна гэж юуг хэлдэг юм бэ” гэж асуусан гэдэг. Ингээд 11 насанд хүрэхэд нь пастортой гэрлүүлжээ. Тэр жилдээ Шерри охин төрүүлсэн. Үүнээс хойш ахин есөн хүүхэд гаргасан ч сүүлд нь нөхрөөсөө салсан.
13 настай англи хүү Альфи нь 15-тай охин Шантельтэй үерхдэг байсан. Найз охин нь хүү төрүүлэхэд залуу эцэг өөрийн хүүхэд хэмээн хүлээн зөвшөөрч бүх хариуцлагыг хүлээнэ гэсэн. Гэтэл ДНК-гийн шинжилгээгээр хүүхэд нь 14 настай найз Тайлер Баркерийх болох нь тогтоогдсонд хөөрхий Альфи өдөржин уйлсан хэмээн ээж нь хэвлэлд ярилцлага өгч байсан. Харин Тайлер хүүхдээсээ татгалзсан.
1998 оны 1-р сард Англид 16 настай Эмма Вебстер 12-той найз хөвгүүн Шон Стюартаасаа хүү төрүүлсэн. Эцэг нь эхэндээ эхнэр хүүхэдтэйгээ хамт байсан ч удалгүй явсан. Хэдэн жилийн дараа Шон шоронд орж харин экс эхнэр нь нөхөрт гарсан.
Английн 14 настай Эйприл Вебстер и Натан Фишбурн нар хүүтэй болсон. Эцэг нь хэдий төлөвлөөгүй хүүхэд ч үртэй болсондоо баяртай байна гэсэн.
2001 онд шотланд охин Тресса 11 настайдаа охин төрүүлж Анна гэдэг нэр өгсөн. Охины эцэг нь төрсөн ах нь болох Жейсон байсан агаад түүнийг хүчирхийллийн хэргээр дөрвөн жил хорьсон. Харин Тресса архинд орж охиныг нь хүнд үрчлүүлсэн.
Энэ хүүгийн нэрийг одоо болтол нууцалдаг. Хүүгийн эцэг эх Окленде гэдэг хотод амьдарч байсан. 11 настай хүүг нь аав болгосон эмэгтэй нь 36 настай гэрийн эзэгтэй байсан. Бүр хүүгийн нэг ангийнх нь найзын ээж байж таарсан. Төрсөн хүүхдийг улсын асрамжинд авсан.
Энэтхэгт нагац ахдаа хүчирхийлүүлсэн 10 настай охин жирэмсэлсэн. Нагац ах нь олон сарын турш хүчирхийлж байсан тогтоогдсон. Охины эцэг эх гэдэс нь томорч байнга өвддөг охиноо эмнэлэгт үзүүлэхээр ирээд үнэнийг мэдсэн. Хийсвэр хийх үед охин 36 долоон хоногтой байжээ.
Австрали охин Молли 13-тайдаа хүү төрүүлж улсынхаа хамгийн залуу ээжээр тодорсон. Хүүхдийх нь аав нь найз хөвгүүн 14-тэй Оскар Уиллкс байсан. Найз нар нь хүүхдээ авахуулахыг зөвлөхөд залуу хос зөрсөөр байгаад гаргасан. Тэд одоо ч хамт амьдардаг агаад хоёр ч хүүхэдтэй болсон. Анхны хүүхдээ төрүүлээд тэр дороо том хүн болцгоосон гэж ярьдаг.
2017 оны 9-р сарын 7-нд Оросын Львов хотын зургаадугаар ангийн охин Таня Лучишина хүүхэд төрүүлсэн. Тэрээр хүчирхийлүүлсэн байсан. Хүүхдийн аав нь Танягийн үеэл болох 14 настай Остап гэдэг хүү гэдэг нь удаан хугацааны дараа тогтоогдсон. Охин эхэндээ нэрийг нь хэлэлгүй нууцалж зөвхөн “манай хамаатнуудын нэг байсан” гэж мэдүүлж ирсэн нь мөрдлөгийг удаашруулжээ.