Saturday, January 27, 2018

ҮХЧИХЭЭГҮЙ НЬ ИХ ЮМ ДАА. ЭЦЭГ ЭХТЭЙГЭЭ УУЛЗАХЫН ТУЛД АВТОБУСНЫ ДООД ХӨНДЛӨВЧ РАМАНД СУУЖ 3 ЦАГ ЯВЖЭЭ

Хятадын Гуанси мужид ийм нэгэн явдал болжээ. Хоорондоо таван цаг явах зайтай хоёр хотын шугмын автобус
гарван цаг хиртэй давхисны дараа доороосоо хоёр хүүг "илрүүлжээ".

Түр зогсох үед  автобусаа шалгасан жолооч доод рам хөндлөвчинд нуугдаж сууж явсан хоёр хүүг олж харжээ. Тэд гурван цагийн турш ийм байдалтай явж шавар шавхайд будагдаж мөн эцэж ядарчээ.
Цагдаагийн байцаалтаар хоёр хүүгийн эцэг эх нь очих гэж буй хотод нь барилгын ажил хийдэг байжээ. Гэсэн ч удтал цалингаа авч чадаагүй тул хүүхдүүдээ эргэж ирээгүй гэнэ. Хүүхдүүд эцэг эхээ санасан ч бас л зардлын мөнгө байсангүй.
Эцэст нь ийм арга сэдэн автобусын доод раманд сууж шавар шавхайд будагдан донсолгоонд доргин амь дүйж гурван цаг яваад баригджээ.
НУУЦ.мн


1http://shuugian.info/index.php?newsid=69