Monday, January 15, 2018

600 кг жинтэй хос танилцсанаасаа хойш 11 ЖИЛИЙН дараа л анх удаа дотно харилцаанд оржээ /бичлэг, 14+/

ДайлиМейл-д мэдээлснээр Миссури мужийн хос Ли Саттон, Рене Кизер нар 11 жилийн өмнө тураах төвд танилцаж тэр жилдээ дотносжээ. Анх танилцах үед хосын эрэгтэй нь 324 кг эмэгтэй нь 248 кг жинтэй байсан гэнэ. Дотно харилцаатай болсоноос хойшхи жилүүдэд тэдний мөрөөдөл нь бусад хосын адил энгэр зөрүүлэх мөн турах байжээ.

Гэсэн ч бараг 600 кг татах нийлбэр жин нь энэ боломжийг олгосонгүй.

Эцэст нь мэс заслын аргаар турахаар шийдэж хоюулаа хэдэн хэдэн удаагийн мэс засалд оржээ. 

Мэс заслын дараа Ли 183 кг,  бүсгүй нь 127 кг жинтэй болж сая  л анх удаагаа жинхнээсээ дотно харилцаанд оржээ .
-Бид танилцсанаасаа хойш нэг ч удаа дотно харилцаанд үзээгүй. Жингийн хэт илүүдлээс болоод тийм ч боломж байгаагүй. Харин одооноос л секс хийдэг болсон-
Тэд цаашдаа жингээ улам бүр багасгахаар төлөвлөжээ. Мөн энэ жилдээ багтаж гэрлэхээр болсон байна.
 

НУУЦ.мн