Саяхныг хүртэл миний амьдрал сайхан байлаа. Байртай машинтай сайхан итгэлтэй
ханьтай сайхан ажилтай. Гэвч энэ бүхэн ганцхан зүйлээс болоод л утгагүй санагдах боллоо. Би дөнгөж 24 хүрэх гэж байна. Сайхан залуухан халуухан нас. Нөхөртэйгөө танилцаад 3 дахь жилдээ хүрч байна. Анх түүнтэй үерхэж эхлэхэд тэрнийг таньдаг хүмүүс надад наадах чинь шалиг нэртэй байсан ш дээ гэж олон хэлсэн. Би түүндээ итгэж хүмүүсийн ярьж байсныг үл тоомсорлон хамгаас жаргалтай хосууд болон бие биедээ 100 хувь итгэж амьдарсаар 2011 оны 10 сараас нэг гэрт орсон. Тэр маань миний төрсөн эгчтэй нэг газар ажилладаг. Сая цагаан сараар манай гэрийнхэн хамтдаа хөдөө явж цагаалсан юм. Айлд олуулаа газраар зулаад л унтсан. Тэр шөнө эмэгтэй хүний зөн совингоороо би гэнэт сэрсэн.Түүний гар миний эгчийн хөл ч юмуу сайн мэдэхгүй байна. Яг л миний эгч рүү явж байсан. Тэгээд би сэрээд чи яагаад байгаан бэ гэхэд би чамайг л тэврээд унтаж байна ш дээ гэсэн. Өчигдөр би эгчтэйгээ уулзаад энэ тухай ярихад эгч дээр бас танайд байхад намайг 00-н өрөө рүү орсон байхад миний гарнаас барьсан гэсэн.Тэгээд л сээтэн хаяад байсан гэсэн. Би бүр яахаа мэдэхээ болилоо. Эгч маань ажил дээрээ тэрэнтэй ерөөсөө харьцахгүй харьцвал хатуу хандаж байгаа гэсэн. Тэдний ажлын дарга эмэгтэй нилээн явдалтай эмэгтэй байдаг гэж эгч нөхөр 2 ярьж байсан. Гэвч эгч маань бас нэгэн хэцүү зүйл дуулгасан. Тэр ажил дээрээ дарга эмэгтэйтээ зүгээргүй ээ гэж хэлсэн. Би одоо яах вэ? Би хэзээ ч хууртагдахгүй бас хэзээ ч хуурахгүй гэж боддог байсан. Миний нөхөр шалиг нэртэй байсан нь одоо ч бас хэвээрээ гэж үү? Бид 2 хүүхэдгүй сексийн тал дээр ч би түүнийг дутаагаагүй. Би хэнд нь итгэх вэ эгчдээ юу аль эсвэл надад үнэнч царайлж байгаа нөхөртөө юу? Ямар хэцүү юм бэ юу дутагдлаа гэж…
http://ubnew.info/ubn/216/